Гурван настай хүү DJ хийж байна
2015-05-19

Өмнөд Африкийн “Black” гэх шөнийн клубт гурван настай Арч Жуниор гэх хүү DJ-ээр ажиллаж буй тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Шинэ од” гэх хочтой хүүг харах, түүний электрон хөгжмөөр гаргаж буй аяыг нь сонсохоор тус клубыг сонирхон ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж, бүр клубын гадна дуугарлах болжээ.

 

Гуравхан настай гэхэд тун чадварлаг хүүгийн бичлэгийг цэнгээний газрын эзэн “Youtube.com” сайтад байршуулснаар Арч Жуниор Өмнөд Африк гэлтгүй олон улсад танигдаж эхэлжээ. Хүүгийн ээж “Арч тийм ч сайн ярьж чаддаггүй. Тэрбээр сэтгэл хөдлөлөө хөгжмөөрөө илэрхийлдэг. Хоёр насны төрсөн өдрөөр нь аав нь цахилгаан төгөлдөр хуур бэлэглэсэн юм. Тэрбээр төгөлдөр хуураараа ямар нэгэн ая гаргахын оролдож эхэлсэн. Тэр үеэс л бусдаас өөр ер бусын гэдгийг мэдсэн. Хүүгээрээ бахархаж байна” гэж хэлжээ.  Арч цэцэрлэгт явдаггүй бөгөөд орой 9-10 цагийн хооронд “Black” клубт DJ хийдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин