Ч.Сайханбилэг: Сайн мэдээний аян үргэлжилж байна
2015-05-19

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ууд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, талууд гарын үсэг зурлаа.

 

 

Далд уурхайн бүтээн байгуулалт нь 2013 оны наймдугаар сараас түр зогсоод байсан бөгөөд хоёр тал Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар олон удаа санал солилцож, уулзсаны үр дүнд тохиролцоонд хүрч чадлаа.

 

Төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах зарчмаа тодорхой болголоо. Хоёр тал маргаантай байсан татварын асуудлаа шийдэж, Оюу толгой компаниас улсын төсөвт 30 сая ам.долларын татвараа нэмж төлөх, цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, гадаадын шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхэд түлхэц болно гэж төслийн удирдагчид тайлбарлаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр “Хэдхэн хоногийн өмнө манай улсад Энэтхэг улсын Ерөнхий сайд айлчилж, олон салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Сайн мэдээний аян үргэлжилж байна. Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй айлчлалын анхны өдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Оюу толгойгоор зогсохгүй Таван толгойн төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна. Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд манай Засгийн газар цаашид тууштай ажиллах болно” гэж хэллээ.

 

 

Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт Монголын уул уурхайн салбарт шинэ стандарт, шинэ технологийг нэвтрүүлж, Монгол Улс байгуулсан гэрээгээ дагаж мөрдөн, хуулийн дагуу ажиллаж чаддагийг олон улсад харууллаа гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолж байна. 

 

Ийнхүү Оюу толгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг далд уурхайн ажлыг Ерөнхий сайдын айлчлал урагшлуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hudlaa yarih amarhan
2015-05-20
Ухуулаад гудруулаад байж дээ_:
Гарын үсэг зурж байгаа цагаан арьстнуудыг хараарай. Үхэр монголчуудыг үхтэл молигдсон гэдэгтээ өмдөндөө шээс алдах шахаж, нүүрээ малийлгаж байгаа нь үнэнхүү зальтай хуурамж гэдэг нь харагдаж байна. Яахаараа монголын баялгийг өгөх гэрээг зардал гарган өөр оронд очиж зурж байгаа юм бэ. Огт ойлгосонгүй.
2015-05-20
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-05-19
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-05-19
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-19
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-05-19
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-05-19
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-05-19
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-05-19
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-05-19
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-05-19
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-19
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-05-19
zochin:
saihanbileg eronhii said mash sain ajillaj baina ve veiin eronhii saiduudaas hamgiin mundag ni ta shvv tanaar baharhaj baina erch hvcheer dvvren amjilttai uragshilj baigaa saihanbilegiin zasgiin gazartaa bayr hvrgie mongol uls maani mandan badrah tsag udahgui irne mongolchuud bid nar aztai hvmvvs shvv oyutolgoi tabantolgoi mongoliin ediin zasgiig bosgoj hogjil tsetsegleltiig abchrah bolno hurai hurai sain saihan ve irlee saihanbilegt ajliin ondor amjilt az jargal sain saihan bvhniig hvsie
2015-05-19
Зочин:
Ashguidee. Erchtei hudluh l heregtei
2015-05-19
ж:
залуу хүний эрч хүч өөр шүү
2015-05-19
Зочин:
Сайн мэдээ сонсоод сэтгэл сэргээд бяр амтагдаадл явчлаа.одоо таван толгойгоо хөдөлгөчвөл ажилгүй залуучууд хүч чадлаараа ажиллаад монгол орныг азийн тэргүүлэх бар болгохын төлөө ажилнаааа
2015-05-19
irgen:
Ug ni saihan medee bna. Gehdee naiz Bayartsogtiinhoo avilgald avsan -n neentgend baiguulsan geree gej bodohoor neg tiimerhuu.
2015-05-19