“Ройтерс”: Монголын эдийн засаг сэргэнэ
2015-05-19

Монголын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанийн удирдлагууд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурсан билээ.  Олон улсын анхаарлын татаад буй тус гэрээний талаар гадны хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг сонирхуулж байна.

 

 

“Оюу толгой” зогсонги байдлаас гарлаа

 

Австралийн “www.theaustralian.com.au” сайт.

 

2013 оны есдүгээр сараас хойш зогсонги байдалд ороод байсан Монголын “Оюутолгой” компанийн зэс, алтны олборлолтын асуудал өчигдөр шийдвэрлэгдсэн байна. Учир нь “Оюутолгой” компани “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компаниуд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд харилцан нэг нэгэндээ итгэл хүлээлгэхээр боллоо. “Рио Тинто” компанийн удирдлагуудын мэдэгдснээр “Оюу толгой” гацаанаас гарах нь Монголын эдийн засагт тустай” гэжээ. Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” компанийн 34 хувийн эзэмшдэг бол “Рио Тинто” 66 хувийн эзэмшдэг билээ. Энэхүү гэрээ Монголын эдийн засгийг өргөх тустай гэрээ болсныг “Рио Тинто”-гийн удирдлагууд онцолсон байна.  “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак “Гэрээний дагуу бид нэг нэгэндээ итгэл хүлээлгэх учиртай” гэж хэлжээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэхүү гэрээ Монгол бизнес хийхэд нээлттэй улс гэдгийг олон улсад баталсан хэрэг боллоо” гэсэн байна.  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээ хэрэгжиж эхэлснээр олон улсын 14 банк Монголд 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон юм.

 

Оюу толгойн асуудал шийдэгдэж эхэллээ

 

Америкийн “www.marketwatch.com” сайт

 

“Рио Тинто” компани Монгол дахь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.  Гэрээнд гарын үсэг зурах ёслолд  “Рио Тинто” компани болон Монголын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагууд оролцсон юм. Талууд гэрээ байгуулснаар гацаанд ороод буй “Оюутолгой” компанийн асуудал шийдэгдэж байна. “Рио Тинто” компани “Энэхүү гэрээ цаг үеэ мэдэрсэн чухал гэрээ боллоо” хэмээн онцолжээ. Далд уурхайн хөгжлийн талаар тохиролцсон учир одоо  төслийн санхүүжилт, техник, эдийн засгийн судалгааг эцэслэн шийдвэрлэх учиртай хэмээн “Рио Тинто” компаниас мэдээлжээ.

 

Монголын эдийн засаг сэргэнэ

 

“Ройтерс” агентлаг

 

“Оюутолгой” компани “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанитай далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан тухай “Рио Тинто” компани мэдээллээ. Оюутолгойн далд уурхайн төсөл татвар болон бусад маргааны улмаас хоёр жил гацаанд байсан юм. Монголын Засгийн газар “Туркойз Хилл” ба “Рио-Тинто” компанийн хувьцаа эзэмших болон төслийн санхүүжилтийн үндсэн асуудалд тохиролцоонд хүрсэн хэмээн албаныхан мэдээллээ. Бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө “Рио Тинто” төслийн санхүүжилтыг эцэслэх шийдвэрлэхээр тохиролцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой” бол дэлхийн хэмжээний зэс-алтны орд юм. Үүнийг цааш хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжүүлэн бэхжүүлэх асуудлаар түншүүдтэйгээ эцсийн тохиролцоонд хүрч чадлаа. Бид баяртай байна. Энэ нь харилцан итгэлцэл, Монголын ирээдүйн хөгжилд тулгуурласан шинэ, бүтээлч харилцааны үндэс суурийг баталгаажуулж өгч байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yagaad arab nutagt tohirson yum be.
2015-05-20
unen:
an namiig buland shaxaj uls oroniig elgeer ni xebtuulj baigaad oorsdiigoo daraagiin songuulid garch irex gesen man-n muuxai arga,,xuniig muuxai xaragduulj oorsdiigoo ood ni tatdag xumuus dee.
2015-05-20
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-05-19
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-19
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-05-19
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-05-19
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-05-19
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-05-19
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-05-19
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-05-19
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-05-19
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-05-19
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-05-19
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-19
ИРГЭН:
ӨР ТАВИАД СЭРГЭЭНЭ ГЭЖ ЯАЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА. 2-3 ЖИЛИЙН ДАРАА ДАМПУУРАХЫГ Л ХИЙЖ БАЙЖ. ИЙМ Л ТЭНЭГҮҮД ДЭЭ
2015-05-19
Zochin:
Saikhan medee bna, Saikhnaa odoo l EC shig ajillaj bna, TT yavuulchihval oiriin 20 jil alzahgyi ee
2015-05-19
Зочин:
яасан баян хувийн хэвшилтэй хүн бэ ЧИНГИС бондоос мөнгө авсан одоохондоо гэдэс цатгалан нөхөр сэтгэгдэл бичиж ээдээ янз нь хувийн хэвшил тэр тусмаа судалгаа шинжилгээ явуулдаг, жижиг бизнес эрхэлдэг нөхдүүд өнөөдөр элгээрээ хэвтсэн чадвартай ажилчдаа халахгүй тулд өөрөө ашиггүй байсан ч өр тавиад цалин тавьж байна НАР ГИЙН ээ гэсэн ийм бодолтой өөдрөг сэтгэлтэй захирал эздүүд олон бий шүү амжилт Сайханбилэгээ. МАН ын гишүүн Төмөрбаатар
2015-05-19
Зочин:
Минийхээр бол байж байх л байсан юм. Хямрал хувийн хэвшлийнхэнд айхтар нөлөөлөөд байгаа юм бол алга. Төрийн албанд ажилдаг хэдийн цалинг нь л нэмэх гээд байх юм
2015-05-19
daanch dee:
uhaaaraach dee ta nar
2015-05-19
z:
z
2015-05-19
zx:
bitgii omoor doo chamaig hulhidaad baihad huurhii
2015-05-19
er ni bol:
segene gehdee ouytolgoiguigeer sergene
2015-05-19
azaa:
mongoliig 2jil garan hynd baidald sanaatai oruulsan daa ene RIO tegeed yasan you hojson be, odool sanaani il garch bna uu daa baahan gadniihniig yrgeej garhiig yatgachihaad uursduu yldeed l uursudduu ashigtai geree hiihgesen shyy dee.tegeed sansan daa hyren gee aldlaa daa . kkk. mongolch uur shyy afrik tiviin medleggyi garuud arail bish shyy .
2015-05-19
Зочин:
zuv odoo l azhil yavah n ee.garaa karmandaa hiideg n yazh bgam dee
2015-05-19
Зочин:
neeh hun muulah gej ooo haisan humuus bhiin naad hun chin bas mongol hun mongol zurh tsohiolj bgaa shde
2015-05-19
z:
z
zx:
bitgii omoor doo chamaig hulhidaad baihad huurhii
Зочин:
Za odoo boliochdeee ymar mal ym be. hardamtgai teneg uvchin munhag 2-oosoo joohon ichej amidar l da
2015-05-19
Зочин:
yagaad zaawal dubaid ochij zurj baigaan ene gereeg. dubaid ochood zarchihaad irj baigaa ym shig l haragdaj bndaa sonin l ym
2015-05-19
Зочин:
Za odoo boliochdeee ymar mal ym be. hardamtgai teneg uvchin munhag 2-oosoo joohon ichej amidar l da
Mongol:
Zuv zuil hiijee
2015-05-19
daanch dee:
uhaaaraach dee ta nar