Ганжуур данжуураар газар нутгаа аргадав
2015-05-19

Өнөөдөр зуны эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр. Энэ өдөр монголчуудын эрт дээр үеэс тахиж шүтэж ирсэн ганжуур данжуур их хөлгөн судрыг Богдхан уулыг бүтэн тойруулж байна.

 

Монголчууд эрт дээр үеэс хүрээлэн байгаа байгаль орчин, бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, хүндлэн бишэрч ирсэн түүхтэй. Энэ уламжлал сүүлийн жилүүдэд үгүй болсон. Харин үүнийг Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн сэргээн их хүлгэн судрыг ийнхүү Богд уулаа бүтэн тойруулан ном айлдан газар нутгаа аргадан тахиж байгаа аж.

 

1900-д оны үед бидний өвөг дээдэс бурхан номын судраа барьж, богдхан уулыг бүтэн долоо хоног тойрон гороолдог байсан. Энэ уламжлал одоо дахин сэргэж байгаа юм байна. Ганжуур данжуур их хөлгөн судрыг Богдхан уулыг бүтэн тойрох ёслолд сүсэгтэн олон идэвхитэй оролцжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ажил хихээ байж энэ ганжуур данжуурт бүх юмаа даатгаад унжаад баайхар унаад ирэхгүй- гээд зүгээр сууцгаа.
2015-05-19