”Бөөгийн домог” уран сайхны кино болно
2015-05-19

Яруу найрагч, зохиолч Г.Аюурзаны “Бөөгийн домог” зохиол уран сайхны кино болох нээ. 

 

Тодруулбал, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Нэгэн нарны доор”, “Бооцоо”, “Далан худалч” зэрэг тайз, дэлгэцийн бүтээлүүдэд жүжигчний, “Сексийн эрх чөлөө” УСК-оороо найруулагчийнхаа карьерийг тунхагласан Ж.Жамъянсүрэн урлагтаа эргэн иржээ.

 

Тэрбээр энэ удаа “Бөөгийн домог” зохиолоор кино хийхээр болсон байна. Энэ ном нь зохиогчийн 4 дэх роман бөгөөд Буриад түмний үндэс угсаа ба соёл ухамсрын сүйрлийг бөө мөргөлийн сэдвээр бэлэгдэн дүрсэлсэн, түүнчлэн хайр дурлалын сэдвийг хүний оюун санаан дахь далд орон зайд дэвсгэрлэн хөндсөн зохиол юм.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин