Ард нийтийн санал асуулгад 8 тэрбумыг төсөвлөжээ
2015-05-19

УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүний санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сарын 13-нд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн билээ.

 

Тэгвэл тус намын тогтоолын төсөлд Ард нийтийн санал асуулга явуулах зардлын төсвийн төслийг 8 тэрбум гаруй байхаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

 

Хэрэв энэхүү тогтоолын төслийг УИХ хэлэлцэж баталбал сонгуулийн тогтолцоо тогтвортой болох, улс төрийн нам, төрийн байгууллагад итгэх олон түмний итгэл сайжрах, ард нийтийн санал асуулгаар аливаа асуудлыг шийдвэрлэдэг улс төрийн шинэ соёл бүрдэх, намчирхал, улстөржилт багасах, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тойрсон маргааныг бус улс орны эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд илүү цаг заваа зарцуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

 

Н.Цогт

Shuud.mn
Сонин хачин
Санал:
Сонгуулийн хорооны хийх ажил нь олон тэр бум зарж хийсэн универсал ТҮЦ-ийн машин, халдашгүй нууцлалтай шидэт иргэний үнэмлэх, хаа сайгүй байдаг хурууныхаа хээ уншигч ашиглан хороон дээрээ элдэв сонгууль, саналаа өгдөг байх иргэдэд дарамтгүй арга хайсан нь дээр. Харин ямар санал өгсөнийг нь цаг минут, дугаар, саналын тоотой нь кодлоод өөрт нь хэвлээд өгч байх ёстой. Луйвар гарсан эсэхийг шалгахад амар. Үүнээс өмнө яаралтай авах арга хэмжээ нь хурууны хээний мэдээлэлийн баазыг маш нарийн шүүгээд давхардсан байж болох нөхдүүдийг шалгаад нэг мөр шийдчих хэрэгтэй
2015-05-20
Зочин:
Үүнийг ард түмэн дэмжихгүй. Зүгээр л ажлаа хийвэл болоо биш үү. Наад улс төржилтөө л зогсоочих. Тэгээ л болоо. Ээлжит шоугаа боль.
2015-05-20
irgen:
Yu ch oilgosongui, alban bichig ni 2015.04.15 gesnee havsralt ni 2016.04.14 gesen bh yum evluulchihsen yum bolov uu?
2015-05-19
Зочин:
энхболд бадамжунай 2 мөнгиыг нь гарга
2015-05-19
Зочин:
Солиотонгууд! Яавал эдийн засгийн гүн хямралаас нь гаргахгүй ,гэдсэндээ хөлөө жийлцэж байх хооронд өөрсдөө муулаад ч болов гарна гэж үзээ юу?2,7 сар УИХ-ыг хуралдуулсангүй,төрийГ өрөнд оруулсан эхлэлийг та нар тавиа биз дээ?? Сүүлийн үед танайхан ТВ-ээр нилээд их зорчиж хуцаад л байгаа шүү??танай намыг үнэндээ үзэн ядах болж бна шүү???
2015-05-19
Зочин:
Hol ochij huts luivarchdiin nam aa.
2015-05-19
Зочин:
юу хуцаад байгаа хулгайчууд вэ эд нар чинь
2015-05-19
Зочин:
ардын намын гэнэт санаачилсан зүйл хорлонтой байдаг. 1-р Алтны 68 татвар 20 тонн байсан алтыг 3 тонн болтол нь буулгасан, Гэрлэсэний 500,000 нийгэм журамт гэрлэлтийг дэмжиж одоо гэрбүл салалт үргэжилж хамтран амьрагч бий болгосон. Эх орончдийн баяр, 1500000, г.м. байгаа та бүхэн нэмээрэй
2015-05-19
Зочин:
бараг 10 цэцэрлэг барьчихна энэ мөнгөөр нь
2015-05-19