Бавари мужийн Хуульзүйн сайд айлчилна
2015-05-20

Монгол Улс Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд 1995, 1998, 2001 онд байгуулсан хоёр талт хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, Төрийн сайд асан, профессор Урсула Мэннле, ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн (Парламент) гишүүн, профессор, доктор Винфрид Баусбак тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-24-ний хооронд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.

 

Айлчлалын үеэр Монгол Улсын Хууль зүйн яам, Бавари муж улсын Хууль зүйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газар, Ханнс-Зайделийн сангийн хооронд 2001 онд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах юм байна.

Shuud.mn
Сонин хачин