Г.Уянга Засгийн газрыг ”огцруулна”

УИХ-ын гишүүн Г.Уянга 11.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлажээ. Тэрбээр Засгийн газрыг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдэх гэнэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд хийсэн айлчлалынхаа эхний өдөр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээрийг эцэслэсэн. Ингэснээр Монгол Улсад 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж, Оюутолгойн бүтээн байгуулалт цааш үргэлжлэхээр болсон юм. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ үйлдэл зарим хүмүүст таалагдахгүй байгаа бололтой. Тиймээс түүнийг огцруулах асуудлыг эхнээсээ тавьж эхлэх бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ