Өнөөдөр дэлхийн хэмжил зүйн өдөр
2015-05-20

Дэлхийн хэмжилзүйн өдөр жил бүрийн тавдугаар сарын 20-нд тохиодог.  

Тэгвэл энэ онд дэлхийн хэмжил зүйн өдөр  "Хэмжил зүйд - гэрэл, Гэрэлд - хэмжил зүй" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Дэлхийн хэмжил зүйн өдрийг 1875 онд Метрийн конвенцид нэгдсэн 17 улсын төлөөлөгчдийн гарын үсэг зурснаас хойш тэмдэглэдэг болсон юм. Метрийн конвенцийн жинхэнэ зорилго нь өнөөдөр ч 1875 онд тодорхойлогдож байсан шигээ  дэлхий даяарх хэмжлийн нэгдмэл байдал болсоор байна.

 

Энэ цаг үед дэлхийн хэмжил зүйн өдрийн төлөвлөгөөг Олон улсын жин хэмжүүрийн товчоо /BIPM/ ба Олон улсын стандартын байгууллагаас /OIML/ нэгдсэн зохион байгуулалт дор хийхээр бэлтгэж байгаа юм.

 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин