Австралийн Элчин сайдын яам Улаанбаатарт нээгдэнэ
2015-05-20

Австрали улс Элчин сайдын яамаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байгуулах болсноо албан ёсоор зарлав. Тус улсын  Гадаад хэргийн сайд Ж.Бишоп уг шийдвэрийг  энэ сарын 12-нд танилцуулсан юм. Австрали ирэх жилүүдэд таван улсад шинээр Дипломат төлөөлөгчийн газраа байгуулах ажлын хүрээнд 98 сая австрали долларыг зарцуулахаар төлөвлөсөн байна. Австралийн Худалдааны төлөөлөгчийн газар 2011 онд Улаанбаатарт байгуулагдаж, 2012 онд Ерөнхий консулын газар болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
Sain bn:
Saihn medee bn. Nz deeree zochilj ochihod amar bolj l bg um bn
2015-05-21