16 дугаар байр аюулгүй болсон
2015-05-20

Гэрэл зургуудыг MPA.mn

16 дугаар байрны оршин суугчид гурав хоногийн дараа гэртээ харина. Нэг сар гаруйн хугацаанд зочид буудлын умгар өрөөнд, хамаатан садныдаа зутруухан амьдарсан тэд байрандаа очихоор болж байна.

 

Мэргэжлийн байгууллагаас 16 дугаар байрны буурьт бэхэлгээ, хүчитгэлийн ажлыг заавал хийх ёстой гэж дүгнэсэн. Үүний дагуу “Бумбод” компани нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс гаргасан зургийн дагуу энэ сарын 8-ны өдрөөс бэхэлгээ хүчитгэлийн ажлыг хийгээд дуусах шатандаа оржээ.

 

Өнөөдөр бэхэлгээ, хүчитгэлийн ажил явагдаж буй барилгын талбайд байрны оршин суугчид, БГД-ийн Засаг дарга Д.Оросоо, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа А.Батмөнх, гүйцэтгэгч компанийн төлөөлөл сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өгөв.

 

16 дугаар байранд үүссэн эрсдэл арилсан. Нийслэлийн онцгой комисс энэ долоо хоногт уралдаж оршин суугчдын эргүүлэн байранд нь оруулах шийдвэр гаргах байх. Оршин суугчдын төлөөлөл зураг төсөл болон бэхэлгээний гүйцэтгэлийн ажилд хяналт тавьсан учраас бэхэлгээний ажил сайн хийгдэж байгааг хэлж байна гэж БГД-ийн Засаг дарга Д.Оросоо ярилаа.

 

Бэхэлгээ хүчитгэлийн ажлыг гүйцэтгэгч Бумбод компанийн зөвлөх инженер Л.Түмэндэмбэрэл “Энэ бэхэлгээ 100 жилийн настай төмөр бетон бүтээц. Зураг төсөл, стандартын дагуу хийгдсэн учир ямар ч эргэлзээ байхгүй. Одоо 16 дугаар байранд зүүн тийшээ хөрсний гажилт үүсэхгүй” гэж онцолсон.

 

Өнөөдрийн байдлаар иргэдийн зочид буудал, хоол хүнс болон бусад зардлуудад 170 орчим сая төгрөг зарцуулсан байна. Үүнийг нийслэлийн нөөц хөрөнгөөс гаргаж буй ба гэмт буруутай этгээдээр энэхүү зардлыг төлүүлэх юм.

 

16 дугаар байрны оршин суугч Ё.Дулмаа “Бид анх хашаа хатгаж байхаас нь эсэргүүцэж байсан. Гэтэл түүнийг тоолгүйгээр ингэж чирэгдэл гаргасанд харамсаж байна. Гэхдээ цаг алдалгүй арга хэмжээ авсанд баярлаж байна” гэлээ.

 

Би Жи Би Жи компани барилгын суурийн нүх ухахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлснээс энэ асуудал үүссэн. Тиймээс тус компанийн удирдлагууд болон тэдэнд барилгын үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгосон, сунгасан албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа.

 

Би Жи Би Жи компанийн газар эзэмших эрхийг цуцлуулах саналыг тавьсан. Ойрын үед газар эзэмших эрхийг цуцлах шийдвэрийг нийслэлээс гаргах байх гэдгийг дүүргийн Засаг дарга хэлж байсан.

 

Байрны оршин суугчид барилгын суурийг тавих цагаас эсэргүүцэж, дүүрэг, холбогдох мэргэжлийн байгууллагуудад эсэргүүцлийн гарын үсэг хүртэл цуглуулан явуулж байсан. Ямар ч хариуцлагатан арга хэмжээ аваагүй. Гэтэл нөгөө компани нь шуналдаа автаад талбайгаа хэтрүүлэн ухаж ийм байдалд хүргэчихлээ. Миний хувьд байрандаа ороод тайван байна. Орохгүй, үнэ цэнээ алдлаа гэсэн юм хэлмээргүй байна. Яагаад гэвэл бидэнд баталгаа байхгүй. Мэргэжлийн байгууллагаас цууралт, хазайлт байхгүй гэж дүгнэсэн. Харин ямар ч арга хэмжээ авалгүйгээр байдал үргэлжилсэн бол цуурах нь битгий хэл нурж унах байсан” гэж 16 дугаар байрны оршин суугч Д.Буянхишиг ярьсан.

 

Мэргэжлийн байгууллагаас 16 дугаар байранд хоёр удаа шалгалт хийгээд хазайлт, цууралт байхгүй. Харин бэхэлгээ, хүчитгэлийн ажлыг заавал хийх ёстой, тэгвэл аюулгүй байдал хангагдана гэж дүгнэж байсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
засаг дарга, онцгойгийн дарга хоёр маш том хариуцлагыг хүзүүндээ зүүлээ дээ. үүнийг баримтжуулаад хэрэвзээ эрсдэл үүсвэл албан тушаалдаа хайнга хандсан гэдэг ялаар шоронд орно
2015-05-21
Gaigui baigaa:
Mergejiliin hun bish ch gesen minii harhad ter baishingiin mass bolon ene barisan beton hashilt 2 iig haritsuulaad harhad yaaj ch bodson hariugui l iym haragdaad baih iym.
2015-05-20
DUHLAA AASH:
AUIL UUSSEN BOL IIM BETON HIIGEED CH NEMETEI YU UHER MONGOLCHUUD
2015-05-20
Zochin:
Ter hajuud ni baigaa Shar baishin ! Nurahgui yum uu ?
2015-05-20
zochin:
hudla surjginj bas l 1 kompanig shataasan bnashte. ene bairni une tsene gej odoo shalandaa hursen biz. endees tegeed hen n hojiv?
2015-05-20
Зочин:
teneg , shunaltai lalaruudyn balagaar ene mongol uls ikh khokhirokh yum daa
2015-05-20