БНСУ-ын 100 гаруй үйлдвэрлэгч Монголд ирнэ

img

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун аж үйлдвэрийн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар сайд Д.Эрдэнэбаттай санал солилцсон юм.

 

Монгол Улс болон БНСУ-ын хувьд аж үйлдвэр тэр дундаа ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж байгааг Аж үйлдвэрийн сайд онцоллоо. Мөн хүнд үйлдвэрийг Монголд барьж, байгуулахад БНСУ-ын туршлагаас судалж, шилдэг технологийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат илэрхийлэв.

 

Энэ үеэр Монгол Улс БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг холбогдох албаны хүмүүст уламжлах тухайгаа энэ үеэр Элчин сайд У Сун хэлсэн юм. Мөн тэрбээр ирэх намар манай улсад БНСУ-ын 100 гаруй үйлдвэрлэгч хүрэлцэн ирэхийг дуулгав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Solongost ajillaj amidarya gebel viztei bichig barimttai amidaraarai mongolchuudaa haraar vizgvi bol mash hetsvv bvhii l bolomj muutai shvv harin viztei bichig barimtnii zorchilgvi amidarbal vneheer ajillaj amidarah bolom ih saitai oron ondor hogjil delhiin hemjeenii ediin zasag aj vildberiig bvteej chadsan hvmvvs dee ene solongoschuud baharhmaar shvv korea saihan oron
2015-05-31
zochin:
Omnod solongos buyu korea ulsch aj vildber vneheer sain hogjson ondor turshlagatai orchin veiin tehnik tehnologiin uls monoos mon bi solongos hvmvvs ajillasag hodolmorch bvteelch hvmvvs tednees surah yum vneheer ih shvv solongosch saihan goy oron shvv bi durtai
2015-05-31