Нисэх хүчний түүхийг харуулсан үзэсгэлэн нээгдлээ
2015-05-20

Гэрэл зургуудыг MPA.MN

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд үргэлжилж байна. Уг ойд зориулсан "Нисэх хүчин-90 жил" үзэсгэлэн өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээгдлээ. Үзэсгэлэнгээс Монголын нисэх хүчний үүсэл хөгжил болоод агаарын тээврийн хэрэгслийн шинэчлэлийг харж болох юм. Мөн нисэх хүчний салбарт ажиллаж байсан үе үеийн боловсон хүчнүүдийн түүхийг өгүүлэх гэрэл зураг, түүхэн баримт бүхий үзмэрүүдийг сонирхох боломжтой юм.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар оролцлоо. Тэд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Далайд гарцгүй Монгол Улсын хувьд нисэх хүчний салбар нь улс орны тусгаар тогтнол, гадаад харилцаанд чухал нөлөөтэй. Бусад орны нисэх онгоцуудыг Монгол улсын агаарын орон зайд аюулгүй, тайван зорчих нөхцөл бий болгосноороо жил бүр улсын төсөвт ихээхэн ашиг орлого оруулж байгаа. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хувьд томоохон ажил олгогч байгууллага юм” гэдгийг онцоллоо.

 

Shuud.mn
Сонин хачин