Лопез дөрвөн хүүхэдтэй болохыг хүсдэг
2015-05-20

Дуучин Женнифер Лопез “ELLEN” шоунд оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шоуны эхэнд хөтлөгч дуучнаас “Мөрөөдлийнхөө тухай сонирхуулаач” гэж асуужээ. Лопез энэхүү асуултад “Миний мөрөөдөл бол хүүхэд. Би хүүхдэд их хайртай. Нас минь 50 дөхөж байгаа болохоор хүүхэд их хөөрхөн харагддаг боллоо. Сайхан гэр бүл, хамгийн гол нь тогтвортой гэр бүлтэй болоод дахиад хоёр хүүхэд төрүүлмээр байна. Макс, Эмма хоёр том боллоо” гэж хариулжээ.

 

Хөтлөгч “Та хүүхдээ төрүүлэх үү, өргөж авах уу” гэхэд “Төрүүлэх болно. Хүүхэд өргөж авах сайхан л даа. Гэхдээ өөрөө 10 сар тээж байгаад төрүүлэх нь надад таалагддаг. Би хүү, охинтой. Тиймээс хүйс нь надад хамаагүй. Зүгээр л жирэмсэн болмоор байна” гэжээ. Лопез саяхнаас экс найз залуу Каспер Смарттай эргэн нийлсэн юм.

 

Дуучнаас “Каспер ихрүүдийг чинь яг өөрийн хүүхэд шиг халамжилдаг. Тиймээс Касперийн хүүхдийг төрүүлэх талаар бодож үзсэн үү” хэмээн асуухад Лопез “Надад баталгаатай эр хүн таалагддаг. Каспер алдаагаа ухамсарлаж, миний итгэлийг олохоор хичээж байгаа. Одоохондоо Касперийн хүүхдийг төрүүлэх бодолгүй байгаа” гэсэн байна.

 

Марк Антони болон Лопез нар 2008 онд эсийн аргаар хоёр хүүхэдтэй болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин