Ч.Сайханбилэг Эмиратын бизнес эрхлэгчидтэй уулзав
2015-05-20

Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалт Дубай хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус уулалтад оролцлоо.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орны бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлэхдээ,

Энэ айлчлалаар хоёр орны улстөрийн хамтын ажиллагаанаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, тээвэр зуучлалын төвийг Монголд бий болгох зэрэг олон зорилготой ирсэн. Рио Тинто компанитай “Оюу Толгойн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах ёслол олон улсын санхүү, худалдааны том төвүүдийн нэг Дубай хотноо тохиосонд баяртай байгаагаа илэрхийллээ. 

 

Монгол Улс нь АНЭУ шиг байгалийн арвин баялагтай орон. 80 гаруй төрлийн байгалийн эрдэс баялаг олборлодог. Байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, баялгийн сан байгуулах талаар танай улсын туршлагаас сурч, судлах зүйл бидэнд их байна.

 

Энэ айлчлалын үеэр өөрийн орны томоохон, шилдэг төслүүдээ танилцуулна. Монгол Эмират хоёр улсын бизнес эрхлэгчид холбоо тогтоож харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene eh oron ard tvmneer togolood bga hobshiig bariachee, ene 2 hen be
2015-05-22
Зочин:
Сайханбалаг огцор
2015-05-20