СХЗГ-аас гэрчилгээ олголоо
2012-01-04

Манай улсын хувьд үндэсний хэмжээнд цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын /ISO9000/ болон байгаль орчны удирдлагын /ISO14000/ тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор “чанарын болон байгаль орчны удирдлага/менежмент/”-ыг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 оны 7 дугаар сард, төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO9000 стандартыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоолыг 2008 оны зургадугаар сард тус тус баталсан билээ.

Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурлаар  дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008/MNS ISO 9001:2010/ олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг СХЗГ-аас шинээр болон хугацааг сунгаж олголоо.  Үүнд:

• Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008/MNS ISO 9001:2010/ олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг шинээр олгосон  байгууллага, аж ахуйн нэгжийн жагсаалт

1.       Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв  – 3 жил

2.       “Чингис хаан” олон улсын нисэх буудал  – 2 жил

3.       Орхон аймгийн Засаг даргын тамгын газар  – 3 жил

4.       Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэг  – 2 жил

5.       “Бласт” ХХК  – 2 жилийн хугацаатай тус тус шинээр олгов.

•        Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008/MNS ISO 9001:2010/ олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээний хугацааг сунгаж олгосон аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт

1.       Олон улсын тээвэр зууч “Туушин” ХХК – 3 жил

2.       ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба – 3 жил

3.       “Бридж констракшн” ХХК – 3 жил

4.       “Говь” ХХК – 3 жилийн хугацаатай тус тус сунгаж олгов.

Чанарын удирдлагын тогтолцоог дэмжих, хэрэгжүүлэх талаар манай төр засгаас авч байгаа арга хэмжээ, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн идэвхи чармайлт, манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын зориг зүтгэл, тэдгээрийн бүтээлч хамтын ажиллагааны үр дүнд олон улсын ISO 9001 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлж хэрэгжүүлэн СХЗГ-аас гэрчилгээжсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Shuud.mn
Сонин хачин