Путин дахин аав болсон гэжээ
2015-05-21

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний найз бүсгүй, Алина Кабаеваг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Швейцарийн Тичино хотын “Saint Anna” эмнэлэгт амаржиж, 3.7 кг охинтой болсон хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Энэхүү мэдээллийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков батлаагүй бөгөөд тамирчин бүсгүйг жирэмсэн биш гэсэн билээ. Европын “CEN” телевиз өчигдөр оройн хөтөлбөрөөрөө Алина Кабаевагийн өнгөрсөн хоёрдугаар сард Москва хотноо зохион байгуулагдсан ялалтын баярын өмнөх арга хэмжээнд оролцож буй дүрс бичлэгийг дамжуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бүсгүй тайзан дээр гарч ирэхдээ улаан өнгийн даашинз өмссөн байсан бөгөөд 6-7 сартай жирэмсэн байгаа нь андашгүй байгаа юм. Мөн нэлээн жин нэмсэн нь тодхон харагдаж буйг “CEN”-ийн хөтлөгч ярьжээ. Охины аав нь Путин хэмээн оросын интернэт хэрэглэгчид бичиж, Ерөнхийлөгчдөө охинтой болсонд нь баяр хүргэсэн байна.

 

Москвад болсон ёслолын дараа тэрбээр Ерөнхийлөгчийн машинд суусан хэмээн гэрчүүд мэдээлсэн юм. Тэднийг 2008 оноос эхлэн холбоотой болсон хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон ч энэхүү мэдээллийг хэн хэн нь батлаагүй юм. Ерөнхийлөгч 2012 онд эхнэр Людмилагаас салсан билээ. Путин, Людмила нар Мария гэх охинтой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
баяр хүргэе энэ хүний ген удамшин үлдэж байгаа нь тун сайн хэрэг шүү Алина охиноо сайн хүн болгож өсгөөрэй аз жаргалыг хүсэн ерөөе
2018-06-21
uyach:
oxin xuuxduudees ni garsan xuuxduud bugd ubuu aabiigaa buyu putinii geniig tataj turdug sain taltai tul uxaantai xumuusiin ur xuuxed ulam olon bolj oros ax nar mongol axan duus bidendee xani tushig bolox boltugai,,,,,,,,
2018-06-21