“Хаврын гоёл” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно
2015-05-21

"Хаврын гоёл 2015" наадам өнөөдөр МҮЭСТОрдонд болно. Тус наадамд дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн ураа шингээсэн бүтээлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулдаг юм. 

 

Тус наадам нь энэ сарын 18-21-ны хооронд үргэлжлэх бөгөөд наадамд оролцогч сургууль тус бүр зохион байгуулагчдаас гаргасан хуваарийн дагуу оролцогч оюутнуудынхаа бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хувцас загварын шоугаа танилцуулсан.

 

Тэгвэл өнөөдөр "Дизайн" урлагийг хөгжүүлэхэд түлхэц болох үүднээс энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд болон оюутнуудын дунд зохиогддог энэхүү наадмын "Гала" тоглолт МҮЭСТ-нд 15:00 цагт болох юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин