Ослын улмаас 4 хүн нас баржээ

СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Монтер ХХК-ийн хойд замд Х.Сонота маркийн автомашины жолооч Д, Исузу Трак маркийн авто машинтай мөргөлдсөн осол өнгөрөгч хоногт гарчээ. Ослын улмаас жолооч 32 настай Д нарын 3 хүн нас барж, 1 хүн гэмтжээ.
Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс зүүн тийш 2 км-т Т.Приус маркийн Н жолоочтой авто машин онхолдож, зорчигч 31 настай эрэгтэй Ж нас барсан байна.
Орон нутгийн замд жолооч нар нь хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх үйлдлийг хийхдээ аюулгүй байдлаа зөв тооцоолдоггүй, тээврийн хэрэгслийн ачаа болон чиргүүлийн даац хэтрүүлсэн, жолоочийн ур чадвар хангалтгүй, шинэ жолооч орон нутгийн замд хөдөлгөөнд оролцсон, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсноос зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна.
Орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нь замын нөхцөлд хурдаа зөв тохируулж явах, стандартын шаардлага хангахуйц хамгаалалтын малгай, хамгаалалтын бүс, хүүхдэд зориулалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, ялангуяа буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангах, зөв тооцоолж оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ