Хэвтээ шахалтын ДАШТ-ээс О.Орхонтуул хүрэл медаль хүртлээ
2015-05-21

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Швед улсын Сюндсвалл /Sundsvall/ хотноо  эхэлсэн.

 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн өсвөрийн ангилалын -63 кг-д өрсөлдсөн манай тамирчин спортын дэд мастер О.Орхонтуул хүрэл медаль хүртэж, медалийн салхийг хагалжээ. Тэрбээр 2014 онд өсвөрийн Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан юм.

 

Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх Хэвтээ шахалтын ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн 10 тамирчин оролцоно.

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Olimp:
Yasan nundag ohin b. amjilt husy.
2015-05-21
zochin:
mongolin powerliftingiin holboo seregj bndaa sayhan bas delhiiges medali avsan gesen amjilt husiyaa
2015-05-21
AMJILT:
GOOD JOB
2015-05-21