Олзогдсон цэргүүдэд нөхөн төлбөр олгоно
2015-05-21

Дэлхийн II дайны үеэр Фашист Германы цэргүүдэд олзлогдож, бие сэтгэл санааны хохирол амссан ЗХУ-ын улаан армийн цэргүүдэд Германы Засгийн газар 10 сая еврогийн нөхөн төлбөр олгохоор төлөвлөж буй тухай “www.wsj.com” мэдээллээ.

 

Энэхүү санаачлагыг Бундестаг дахь Ногоон намын төлөөлөл гаргасныг парламентын Төсвийн байнгын хороо дэмжсэн тухай тус улсын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ илэрхийлжээ. “Олзонд байсан улаан армийн цэргүүдэд нөхөн төлбөр өгөхийг сайд дэмжиж байгаа” хэмээн яамны хэвлэлийн төлөөлөгч Мартин Шефер мэдэгдсэн байна.

 

Дайны үеэр олзлогдож, бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан улаан армийн цэргүүдээс 100 гаруй хүн амьд байгаа гэнэ. Ойролцоогоор 3000-4000 цэрэг дайны үеэр хоригдож байсан гэх судалгаа бий.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
45 онд хорих лагериас суллагдсан хүмүүсийн тоо юм биш үү
2021-02-18
Энхболд:
Энэ мэдээг орчуулсан хүн мэдээллийн эх сурвалжаа хаанаас авсан юм бэ? Тоо баримтаа сайн хянаж шалгаж тавиач ээ.
2020-09-23
jagaa:
yun 3-4 muynga 41 ond exnii xagas jild 3 say garui tsergee olzuulsan ulaan armi
2019-06-09
5-7 сая гэсэн тоо яригддаг шүү дээ.
2019-06-08
Зочин:
Бүхэл бүтэн армиараа буюу 1 сая гаруй хүн олзлогдож байсан гэсэн дээ
2015-05-21
Зочин:
юун 3000-4000 мянга бэ. солиороод согтуу чинь тоогоо буруу хараад байгаа юм уу.
2015-05-21