Палмир хотыг хэт даврагчид эзлэв
2015-05-21

Сирийн Палмир хотыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл эзэлж, хяналтаа тогтоосон тухай “САНА” агентлаг мэдээллээ. Палмир хотод олон зуун булш бунхан болон түүхийн дурсгалт музей байгаа юм. Хэт даврагчид түүхийн дурсгалт зүйлсийг эвдэлж, тонож эхэлсэн хэмээн Сирийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Армийнхан хотыг эргүүлэн авахаар тусгай бэлтгэл хийж эхэлсэн байна. Палмир хотын ойролцоо армийн 5000 гаруй цэрэг төвлөрсөн хэмээн “CNN” агентлагт эх сурвалж мэдээлжээ.  

 

Энэ долоо хоногийн эхээр хэт даврагчид Иракийн Рамади хотыг эзэлсэн юм. Тус бүлэглэл толгойлогч Бакар аль Багдадын үхлийн дараа хэсэг чимээгүй байсан хэт даврагчид эргээд хүчирхэгжиж, зэр зэвсгийн хувьд армийнхнаас дутахааргүй нөөцтөй болсон хэмээн гэрчүүд мэдээлж байна.

 

АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр “Мосул хотноо  өнгөрсөн гуравдугаар сард явуулсан цэргийн ажиллагааны үеэр Багдади амиа алдсан” гэсэн юм. Түүний орыг физикийн багш Абдуррахман Мустафа аль Шейхлар авсан бөгөөд тэрбээр өнөөдрийг хүртэл олны өмнө гараагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин