Нэр дэвшигчдэд “үйлчилсэн” таналт
2015-05-21

Сонгуулийн санхүүжилт авлига уу, араасаа нэхэлтэй өр үү. Намууд, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтийг ямар ханшаар үнэлж, эргүүлэн төлж байна вэ. Сонгуулийн санхүүжилт “сайд”-ын үнэтэй юу? Сонгуулийн санхүүжилт маргаан дагуулсаар ирсэн. Хэдийгээр парламент бүрээр сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулсаар ирсэн ч асуудал үргэлжилсээр байдаг.

 

Гадаад улс орны хувьд улс төрийн намуудыг сонгуульд оролцсоны дараагаар зарцуулсан санхүүжилтийн тодорхой хувийг нь төрөөс буцаан өгдөг байна. Харин манай хувьд хэд хэдэн төрлийн санхүүжилтийг төрөөс зохицуулдаг аж. Харин энэ талаар Сонгуулийн тухай хуульд хэрхэн тусгаж байна вэ? Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа ахалж байгаа юм.

 

Хэвлэл мэдээллийн сурталчилгааны жишиг үнэ тавина

 

Сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг санхүүжилтийн асуудлаар санал нэгджээ. Санхүүжилтийн талаар нийт 600 гаруй санал ирсэн байна. Онлайнаар 800 орчим хэлэлцүүлэг явуулжээ.

 

Сонгуулийн санхүүжилт бол улс төрийн санхүүжилтийн нэг хэсэг. Зарим улсад улс төрийн санхүүжилт нэгдмэл байдаг байна. Манай сонгуулийн санхүүжилтийг Сонгуулийн хуулиндаа уялдуулан явдаг аж.

 

Улс төрийн хүчин төсвөөс хэрхэн санхүүжих талаар Улс төрийн намын хуулинд тусгаж өгсөн байдаг. Авлигаас ангид байлгах талд ажлын хэсгийнхэн анхааран ажилласан байна. Сонгуулийн санхүүжилтийг бууруулахад анхаарч хэвлэл мэдээллийн байгууллагуудад хаалтын гэрээ хийх замаар эсрэг мэдээ гаргахгүй байхыг хориглосон зохицуулалт хуулийн төсөлд тусгажээ. Сонгуулиар хамгийн их зардал нь хэвлэл мэдээллийн сурталчилгаанд гардаг аж. Хэвлэл мэдээллийн сонгуулийн сурталчилгааны үнэ ердийн сурталчилгааны үнээс хэд дахин өндөр үнэтэй байдаг байна. Тиймээс хэвлэл мэдээллийн сурталчилгааны ердийн үнэ буюу сүүлийн 6 сарын дундаж үнийн жишгийг тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагын сурталчилгааны үнэ тарифыг хуулиар тогтоож өгнө гэсэн үг. Хаалтын гэрээ хийхийг шаардах, хууль бусаар мөнгө нэхэхийг хоригложээ.

 

Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр зурагт самбарыг мөнгө төлж байршуулдаг. Үүнийг үнэ төлбөргүй байршуулах боломжийг хангаж өгөхөөр тусгасан байна. Ингэснээр сонгуулийн санхүүжилтийн зардлыг бууруулж байгаа гэнэ. Гэхдээ энэ нь сонгуулийн санхүүжилтийн зардлыг төсөв, хандивлагчийн зүгээс бус улс төрийн нам, нэр дэвшигчдэд л ашигтайгаар бууруулсан гэсэн үг. Нийтийн эзэмшлийн газар гэдэг нь тухайн орон нутгийн мэдлийн газар. Тиймээс орон нутагт орж ирэх орлогыг хаасан гэсэн үг юм.

 

Харин улс төрийн нам, хувь нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг ил тод болгох үүднээс өөрийн машин, байраа ашиглаж болохоор заажээ. Ингэхдээ өөрийн зардлаа тайлагнах юм байна. Ингэснээр сонгуулийн зардал буурна гэж үзсэн байна.

 

Сонгуулийн санхүүжилтийг аудит хянана

 

Нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа 72 цагийн дотор хандивийн данс нээдэг. Энэ нь 14-20 хоногийн хугацаанд нэр дэвшигч мөнгөө босгодог. Мөн энэ хугацаанд сурталчилгаа хийх явц нь давхацдаг. Энэ нь улс төрд шинээр орж ирж байгаа залуучууд болон эмэгтэйчүүдэд хүндрэл учруулдаг байна. Тиймээс Сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийнхэн Канадын туршлагыг судалжээ. Канадад эмэгтэйчүүдийг улс төрд дэмжиж хандивын дансыг эртнээс нээдэг байна. Хууль батлагдсаны дараа хандивийн дансаа нээгээд, сонгуулийн сурталчилгааны хугацаа хүртэл ямар нэг зүйлд зарцуулдаггүй байна. Тиймээс хуульд жишгийг барьжээ.

 

Мөн хандивын хэмжээг зааж, нарийвчилж өгсөн гэнэ. Сонгуулийн санхүүжилтэд өмнө нь СЕХ хяналт тавьдаг байсан. Гэхдээ СЕХ-нд санхүүгийн хяналт тавих эрх бүхий мэргэжилтэн байдаггүй гаж тогтолцоо үйлчилж байгаа. Тиймээс хуулинд сонгуулийн санхүүжилтэд хяналт тавих үүргийг аудитынханд өгчээ. Сонгуулийн зардлын дээд түвшинг УИХ-д нэр дэвшигчид 150 хоногийн өмнө, орон нутгийнхан 90 хоногийн өмнө аудит хийж гаргах аж.

Сонгуулийн сурталчилгаанд зээл авахыг хориглох бөгөөд хувиараа олсон мөнгөн хөрөнгийн орлогоос зарцуулж болох аж.

 

Төсвөөс сонгуулийн  өмнө нь, үеэр, дараа гэж гурван хэсэгт хуваан улс төрийн намуудад санхүүжилт олгодог. Сонгуулийн өмнө буюу парламентад суудалтай намуудад төсвөөс мөнгө өгдөг. Сонгуулийн үр дүнд үндэслээд нэг саналд 1000 төгрөг, парламентын суудал бүрт 10 сая төгрөг олгодог. Харин сонгуулийн үеэр мөнгө төсөв хуваарилахгүйгээр, шууд бусаар олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь МҮОНТ-ийн нэвтрүүлэг, зурагт самбар байршуулах зэргээр сонгуульд оролцогч улс төрийн хүчнүүдэд тэгш хуваарилахыг зорьжээ. Харин сонгогчидтой хийх уулзалтад хязгаар тавиагүй байна.

 

Сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулахдаа санхүүжилтийг ил тод болгох, зардлыг бууруулах, хандив нэрийдлээр авилгад өртөхгүй байх чиглэлд анхаарч байгаа аж. Гэхдээ хандивын хэмжээг хязгаарлаж, зардлын ерөнхий дүнг тусгаагүй, төсвөөс авах мөнгөний дүнг хуулийн төсөлд танаж тусгаагүй зэргээс харахад нь сонгуулийн санхүүжилтийг бууруулсан гэхэд эргэлзээтэй.

 

Сонгуулийн санхүүжилтийг төсвөөс ангид эсвээс сонгуулийн зардлыг танахдаа төсвөөс зарцуулагдах хэсгээс түлхүү хэмнэх нь хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхний үүрэг баймаар. Атал дээрх сонгуулийн санхүүжилт, зардлыг хэмнэсэн хуулийн төслийг харахаар улс төрийн нам, нэр дэвшигчдэд л “үйлчилсэн” талтай.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
shilen dans 2016:
shilen songuul yavuulah n zuv
2015-05-21
Зочин:
gomogoos seremjluulj baigaa yu uu
2015-05-21
Зочин:
gomogoos seremjluulj baigaa yu uu
2015-05-21
gomo konhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-21
гишүүн:
Хар хайрцагаар сонгууль явуулвал ямар ч зардал мөнгө яриад хэрэггүй энэ бол ард түмний сонголт биш хайрцагны сонголт
2015-05-21