NBA-н драфтын сугалаа боллоо
2015-05-21

Ирэх сард болох NBA-н шинэ тоглогчдыг элсүүлэх үйл ажиллагааны дарааллыг тодорхойлох сугалаа өнөөдөр болж өнгөрлөө. 2014-15 оны плейоффт шалгарч чадаагүй 14 багийн хооронд сугалаа явагдсан байна.

 

Үзүүлсэн амжилтаараа Тимбервулвс, Никс, Филаделфиа, Лейкерс гэсэн багууд драфтын тэргүүн сонголтыг хийх магадлал хамгийн өндөр байсан юм. Сугалааны нийт 25 хувийг эзэмшиж байсан Миннесота Тимбервулвс баг драфтын эхний сонголтыг хийх эрхийг хожсон бол 11 хувийн магадлалтай байсан Лейкерс хоёрдахь эрхийг авчээ.

 

Гуравдугаар байранд Филаделфиа 76 баг сугалаагаар таарч, Нью Йорк Никсийг аз бас л түшсэнгүй. Тэд ердөө дөрөвдүгээр сонголт хийхээр болжээ. Тимбервулвсийн хувьд 2004 оноос хойш магадлал хамгийн өндөр баг сугалаанд хожоогүй байсан хар цувралыг зогсоосон бол Лейкерс драфтын эрхээ өөрсдийн үлдээхийн сацуу, топ хоёр тоглогчийн нэгийг авах эрхтэй болж байна.

 

Гарч байгаа мэдээллүүдээр Кентакигийн Карл Энтони Таунс Миннесотад очиж, Дюкийн самбарын тоглогч Жалил Окафор Лейкерст ирэх магадлалтай гэнэ. Лейкерс хэрэв энэ сугалаанаас эхний тав дотор сонгох эрхийг авч чадахгүй бол тэд Стив Нэшийн солилцооны дагуу драфтын эрхээ Филид өгөх байсан ч, тоглогчоо өөрсдөө авах эрхтэй үлдлээ.

 
 
 
 
 
 

№1 Миннесота Тимбервулвс

№2 Лос Анжелес Лейкерс

№3 Филаделфи 76

№4 Нью Йорк Никс

№5 Орландо Мэжик

№6 Сакраменто Кингс

№7 Денвер Наггетс

№8 Детройт Пистонс

№9 Шарлотт Хорнетс

№10 Майами Хит

№11 Юта Жазз

№12 Индиана Пэйсирс

№13 Финикс Санс

№14 Оклахома Сити Тандер

 

НБА-ийн 2015 оны драфтын үйл ажиллагаа улаанбаатарын цагаар 6-р сарын 26-нд Брүүклин Нетс багийн талбай болох Барклейс Центрт явагдах юм.

 

 

 

Эх сурвалж: Www.scoreport.mn

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин