Нийтийн тээврийн ажилчид ажил хаялт зарлалаа
2015-05-21

Нийтийн тээврийн нэгтгэлээс энэ сарын 25-нд ажил хаяхаар болжээ.

 

Энэ тухайгаа өөрийн нэгтгэлийн автобусуудынхаа хананд наажээ.

 

Уг ажил хаялтыг Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос  зохион байгуулж байгаа юм. Ямар учраас ажил хаях болсон талаар тус холбооноос тодруулахад нийтийн тээвэр бол иргэдэд үйлчлэх байтал ашгийн төлөө явдаг болсон.

 

Сүүлийн хэдэн сар жолооч кондуктар нарын орлого бүрдүүлтийг нэмсэн үүнээс болж жолооч нар нэг нэгэнтэйгээ уралдсанаас болж осол аваар ихээр гарах болсон гэнэ. Энэ сарын 1-7-ны өдөр гэхэд гурван автобусны жолооч хүн амины хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа юм байна.

 

Иймээс жолооч кондуктор нар ашгийн төлөө бус иргэдэд үйлчилдэг байгууллага байхын төлөө энэ сарын 25-нд эсэргүүцлээ илэрхийлж ажил хаяхаар болжээ. 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин