Улаанбаатар
Канад бол Украины сайн найз
2015-5-21

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр Канадын Ерөнхий сайд Стивен Харпертэй утсаар ярьсан тухай “www.tass.ru” мэдээллээ.  Тэд цаг  орчим ярилцсан бөгөөд зүүн хязгаарын асуудал болон эдийн засгийн хямралын асуудлаар өөрсдийн байр сууриа солилцсон байна.  Ерөнхийлөгч Канад улсад айлчлах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад уламжилсан бөгөөд “Петр Порошенко та хүссэн үедээ манай улсад айлчилж болно” гэж хэлжээ. Порошенко ярианы төгсгөлд "Хүнд хэцүү цагт Украины ард түмнийг орхихгүйгээр түшсэн Канадын удирдлагуудад баярлалаа. Канад бол Украины сайн найз, итгэлт түнш” гэсэн байна.

 

Тэд өнгөрсөн онд Германы Берлин хотноо уулзаж байсан юм. Канад, Киевт эдийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн ч цэрэг илгээхгүй гэдгээ Ерөнхий сайд албан ёсоор мэдээлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Канад АНУ хоёр ч найзаа луйвардахдаа гаргууддаа.
2015-05-22
zochin:
xaxaxaxxa sain naiz itgelt and mun yariv aaa.. hutsdag nohoi yumaaaa
2015-05-21