Тэтгэвэрт гарах иргэдийн тоо огцом нэмэгдэнэ
2015-05-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсэгт асуулт тавьж байна.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Бодлогын баримт бичиг дотор хүлээж авч боломжгүй хэд хэдэн санаа байна. Үүнийг байнгын хороон дээр  хэлэлцсэн үү? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт дээшилж, тэтгэвэр авдаг хугацаа их болоод байна. Тийм учраас их мөнгө шаардаж байгаа. Их мөнгө авдаг учраас сан хоосрох гээд байна. Тиймээс бодлогын баримт бичгээ өөрчлөх хэрэгтэй гэсэн агуулга байгаа юм. Үүнийг  би эсэргүүцэж байна. Монгол Улс дандаа л эдийн засгийн муу байхгүй. Хандлага нь буруу байна. Тэтгэврийг бодох жил байдаг. Үүн дээр 10 жилийн, цаашдаа нийт ажилласан жилийн дунджаар бодно гэжээ. Үүнийг эсэргүүцэж байна. Энэ нь одоогийнхоор 5 жилийн хугацаатай бодох хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн насыг ойртуулна гэж байна.  Үүнийг мөн эсэргүүцэж байгаа. Хөдөөгийнхөн тэтгэврийн насыг доош нь эрэгтэй 50, эмэгтэй 45 нас болгохыг хүсдэг. Харин хотынхон тэтгэвэрийн насыг дээшлүүлэхийг хүсдэг. Үүнийг зохицуулж өгөх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

 

-Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын асуудлын зарим нь  зарчмын зөрүүтэй саналаар өөрчлөгдсөн. Гишүүдийн саналаар өөрчлөгдөн дэмжигдсэн байгаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Тэтгэвэрт гарах насыг өндөрсгөе гэж анх орж ирсэн. Одоо судалъя гэж оруулж ирсэн байна. Судлагдаагүй томъёоллыг хэлэлцэх нь зөв юм уу. Гишүүдэд таалагдах гээд судалъя гэж тавьсан юм уу. Хөдөө орон нутгийн багш, эмч нарын хувьд тэтгэврийн насыг өгсөхийг эсэргүүцдэг юм билээ. Олон улсын жишгийг харахаар япончууд тэтгэврийн хямралд орсон байна. Харин манай хувьд давхар даатгалын тухай хуулийн асуудал яригдаж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

 

-Тэтгэвэрт гарах хүмүүсийн тоо энэ жилээс эхлээд огцом нэмэгдэнэ. Цаашид ойролцоогоор тэтгэвэрт гарах хүний тоо 3 дахин нэмэгдэнэ. Тиймээс тухайн тухайн үедээ судлаад, нөхцөл байдалдаа тохирсон шийдээ оруулж ир гэсэн үүднээс судлах гэсэн үгийг оруулж ирсэн.  2030 он хүртэл тэтгэврийн насныхны бүүм болно. Энэ бүхнийг тооцсон.

 

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

 

-Иргэдэд бид тэтгэврийн тогтолцооны олон сонголт бүхий саналыг бий болгох ёстой. Суурь тэтгэврийн даатгал гэж байх ёстой. Бидний зориод байгаа олон эх үүсвэртэй болох чиглэлийн улс орон дээр суурь тэтгэвэр гэж байхгүй. Суурь тэтгэврийн даатгал гэж байдаг. Тэтгэврийн даатгалын эрх үүссэн ахмад настан болгонд заачихвал өнөөдөр алдагдалтай байгаа үед илүү асуудал үүснэ. Тэтгэврийн даатгалын сонголт л байх ёстой.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Суурь тэтгэвэрийг анх удаа ярьж байгаа юм биш. Өмнө нь ярьж байгаад хойшлуулсан. Одоо  энэ асуудал яаж тусгагдсан бэ?

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

 

-Суурь тэтгэврийн асуудлаар нарийвчилсан заалтыг нь хуулиндаа оруулахаар болсон.Бодлогын баримт бичиг ерөнхий заасан байгаа.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-Иргэн хүн өндөр наслахдаа төрөөс мөнгөн туслалцаа авах хэрэгтэй гэж Үндсэн хуулинд заасан. Тухайн хүн тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан бол хоёрдугаар давхарга руу явна. Тэтгэврийн шинэтгэлд суурь гэдгийг нь төсвөөс хариуцана. Нэмэгдэх хэсэг нь төлөгдөж байгаа хураамж, мөн даатгалын байгууллага зэрэг тухайн хүнээс хамаарах зүйл бий.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэтгэвэрийн насыг нэмж болохгүй ээ, одоо нийгмийн даатгалаас гадна эрүүл мэндийн даатгал гэж багагүй мөнгийг эрхэм гишүүд, сайд нарын та нарын мэдэлд суутгуулж , өгч байгаа шүү, гэтэл хааяа нэг эмнэлэгээр явах шаардлага гарахад тэрний үр ашиг гэж огт алга байна, бараг өвчлөхгүй, эмнэлэгээр явахгүй гүрийгээд ажиллаад байдаг хүмүүсийн хохь ч гэж байгаа юм уу, бүү мэд. Ганц найдвар маань одоо нийгмийн даатгал төлж байгаад 60 насандаа тэтгэвэрийн мөнгөө авдаг болох шүү дээ. Имй байхад тэр 60 насыг цааш нь сунгаж 62-65 болгоно гэдэг бол лав өнөөгийн нөхцөлд дэндүү хатуу харгис үйлдэл болно шүү.
2015-05-21