Алтан-Өлгийд гал гараагүй
2015-05-21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр хүндэтгэлийн оршуулгын газар Алтан-Өлгийд гал гарсан гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдаж байна. 

 

Энэ тухай НОБГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Х.Бурмаагаас тодруулахад "Алтан-Өлгийд гал гараагүй. Тус газрын ойролцоо айлын байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан" гэж мэдээллээ.

 

Сүүлийн өдрүүдэд айлууд хашааныхаа шар өвсийг шатаахдаа гал алдсан дуудлагууд онцгой байдлын газарт ирж байгаа аж. Иймд иргэдийн анхаарал, болгоомжтой байж, гал түймрийг аюулаас өмч, хөрөнгөө хамгаалахыг НОБГ-аас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин