Ч.Сайханбилэг: Одоо Тавантолгойгоо хөдөлгөнө өө
2015-05-22

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНЭУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөн тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудалд болсон хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхий сайд “Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубайд дууссан. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа” гэж хэллээ.

 

 Манай улсын мэдээллийн зарим хэрэгслээр Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл байсан. Ерөнхий сайд ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрынх биш, улстөрийнх биш эдийн засаг, компани хоорондын асуудал болсон. Тиймээс улстөрчид энэ асуудалтай хутгалдахгүй байхыг хүсье. Эрдэнэтийн үйлдвэрийн адил энэ том төсөл үргэлжлэх ёстой гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ.

 

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор тэрээр зарим зүйлийг тодотголоо.

 

2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.

 

Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон. Гарын үсэг зурсан энэ төлөвлөгөөг Засгийн газрын www.zasag.mn сайтад тавьж олон нийтэд хүргэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурнаар Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, хүү, өөрийн үнэлгээ, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү зэрэг эдийн засгийн үнэлгээ өсч байна. Сүүлийн хоёр жил гацсан, хорин сар царцсан энэ төсөл хөдлөлөө. Засгийн газар ийм бодит үр дүнгийн төлөө ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцэх үр дүн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байна. Тиймээс аль нэгэн хувь улстөрчийн оноо цуглуулах ажлыг иргэд, улс орныхоо хувь заяаг шийдэхээс дээгүүрт тавьдгийг зогсоох цаг ирлээ. Оюутолгойн асуудлаа шийдлээ, дараагийн ээлжинд Засгийн газар УИХ-тайгаа хамтраад Тавантолгойн төслөө хөдөлгөхийн төлөө ажиллах болно гэж мэдэгдлээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэлийн хурлын үеэр АНЭУ-д хийсэн айлчлалынхаа талаар мөн товч мэдээлэл өглөө.

 

Тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар ярилцжээ. Энэ уулзалтад салбар хариуцсан сайд нар нь оролцсон байна.

 

Давхар татвар, хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах, Улаанбаатар-Дубай чиглэлд шууд нислэг үйлдэх зэрэг гэрээ хэлэлцээрүүдийг хоёр тал амжилттай хийж чадвал хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ Эмиратын тал илэрхийлжээ. Хоёр улс Элчин сайдын яам байгуулах асуудлаар ойрын үед шийдвэр гаргахаар тохиролцсон байна.

 

Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдаас дотоодыг хамгаалах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар ярилцсан. Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахянтай уулзжээ. Дубай болон Абу Дабигийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын томоохон төлөөлөгчид Монголд ирэхээр болжээ.

 

БНЭУ-ын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэр Монголд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж хөрөнгө оруулалтын том төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. “Оюу Толгойн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурснаар зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт орж ирэх боломж бүрдлээ. Мөн Абу Даби хотноо тус улсын  СIB санхүүгийн групптэй харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар гарын үсэг зурсан. Ингэснээр бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд  байгуулах боломжтой болж байна. Бид нэгдэж, хүчээ хавсран ажиллаж чадвал боломж их байна гэдгийг энэ өдрүүдэд болсон сайн мэдээнүүд нотолж байна. Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтраад шинээр хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн шинэ боломж бий болгохын төлөө идэвхитэй ажиллах болно гэж Ерөнхий сайд хэллээ. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мал Минь чи бенз бандаашны ирзин
2015-05-30
Зочин:
Энэ нэг эргуу мал болиосоо ард тумэн чинь бухнийг ойлогдог болоод удаж байна шдээ тэнэг байхаа чи одоо оорийнхоо сувгийг солиллдоо нусан таглаа минь женко байсан бол ч
2015-05-30
Зочин:
Оюунтолгойн энэ гарын үсэг зурсан зүүль Гэрээ юу Хэлсэл үү гэдэг нь тодорой биш байна Мөн зүүль заалтууд нь тодорхой биш байна Үүнийг маш тодорхой хоёр салай утгагүй болгох хэрэгтэй Гэрээний харуцлагыг Хэн хүлээж ямар хариуцлаг хүлээх нь тодорхой байх Толгойгоо тавсан Өмнөх гэрээний эзэн толгойгоо тавсан С Баярыг толгойг нь авдагүй юм гэхэд шоронд суулгаж хариуцлаг тооцох хэрэгтэй Гэрээг Монголын эрдэмтэн мэргэд олон нийтийн байгуулагууд их хуралын гэшүүд хамтаран сайтар нягтлан шалгаж байж дахин хэлцэж их хурлаар оруулах хэрэгтэй С БАЯРЦОГТ ЭНЭ ГЭРЭЭНД ОРОЛЦОЖ БАЙГАА ЦАГТ МОНГОЛЧУУД МОНГОЛЫН ИХ ХУРАЛ СОХОРООР ИТГЭЖ БОЛОМГҮЙ
2015-05-25
sdfadf:
hudulguh yah vee endees hedhen ger bul bish uls oron ter chigeeree ard tumen bugd yamar negen bdlaar amidrald ni uurchlult oroh yostoi shuu
2015-05-25
Зочин:
энэ хүнээс яаралтаи засагаа авах хэрэгтэи.
2015-05-25
dd:
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр. Газар хөдлөөд галав юүлбэл злвж байгаад дуусах уу. Хэт холыг харах гай дагуудлаг юм шүү хүүхээд
2015-05-24
дэндэр:
5 толгойг хөдөлгөнө гэдэг чинь угаасаа 5 хүн хувааж 5 толгойг иднэ гэсэн үг. Хүүхэн сайханбилэг доллараа мартдаг Баярцогт 2-ын нууц ноёнтон Хүзүүгүй элбэгээ,доодох нь хүртэл буурал батүүл тайрдас баабар 5 хайран баялагаар минь илүү баяжих замаа засжээ гэж...
2015-05-23
Зочин:
Амжилт амжилт амжилт.
2015-05-23
Зочин:
Сайханбалаг Баяршогт 2 одоо ТТ-г идэх нь ээ. энэ бүр шийдчихжээ гээч л болж байнада
2015-05-23
Зочин:
ямар нүүрээрээ ирэх гэж байна
2015-05-23
хан:
ямар нүүрээрээ ирэх гэж байна
2015-05-23
хан:
ямар нүүрээрээ ирэх гэж байна
2015-05-23
зочин:
ашигтай ажиллаж байгаа от-г яагаад заавал өөрчилөх шаардлага юу байна
2015-05-23
хариуцлаг хэрэгтэй:
Оюунтолгойн гэрээг хийж Монгол улс хөгжөнө Монголчууд баяжна гээд нүүрэндээ мөнгөний тоотой санбар барин зогссон С Баярцогтын дүр 4сарын 1 гэж хуурсан байсан нь өнөөг хүртэл ард түмний нүдэнд харагдаад нэг л итгэл төрөхгүй юм Бас дахин нөгөө С Баярцогт босоод ирлээ дахин хуурах би гэрээг сайн шалгах хэрэгтэй Хэрбээ хуурсан бол амь насаа өгөх гарын үсэг зуруулах хэрэгтэй тэгэж байж гэрээг батлаж ажил болгох нь зөвь Буцах эзэнтэй буух хариуцлагтай байх нь чухал байна
2015-05-23
Зочин:
Сайханбилэгээ чи шүү,АМЖИЛТ,АМЖИЛТ,АМЖИЛТ
2015-05-23
Зочин:
ЭТТ хөдөлчвөл гадаадад бгаа монголчууд бүгд нутаг буцаж их бүтээн байгуулалтанд гар бие оролцондоо
2015-05-23
Зочин:
ямар нүүрээрээ ирэх гэж байна
хан:
ямар нүүрээрээ ирэх гэж байна
хан:
ямар нүүрээрээ ирэх гэж байна
1111:
ӨНӨӨДӨРИЙН ҮЧҮҮХЭН ОЛЗООР МАРГААШАА СОЛЬСОН ГЭРЭЭ БОЛОЖ ХАРИЙХАНД МЭХЛЭГДЭЖ МОДОО БАРИЖ БАЯРЦОГТОД ДАХИН ХУУРТАЖ МОНГОЛОО АЛДАХ БИ
2015-05-22
dd:
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр. Газар хөдлөөд галав юүлбэл злвж байгаад дуусах уу. Хэт холыг харах гай дагуудлаг юм шүү хүүхээд
РО:
ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХӨДӨЛСӨӨР БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ТАВАН ТОЛГОЙ ХӨДЛӨЖ БАЙГАА ЗҮҮЛИЙГ ЮУГ НЬ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ЮМ ТӨРИЙН ӨМЧ АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ БУЛААЖ ХЭДХЭН ЭРХ МЭДЭЛТЭЙ ЛУЙВАРИД ХУВААХ ЮМ УУ
2015-05-22
Зочин:
mah eksportolwol sn OT hodolwol bur sain TT hodolwol mash sn yumsan tgd dollar 1420 bolwol bur gyalailaa odoo hiiged bj de
2015-05-22
Зочин:
Одоо л Монгол улс хөгжинө дөө. Гадаадын хөрөнгө оруулагчид ихээр орж ирж, долларын ханш унана.
2015-05-22
Ret:
женко, монос 2-ын атаа хорсол ард түмний амьдралыг хорлож олон арван залуучууд ажилгүй ар гэр эхнэр хүүхэд нь өлөн зэлмэн амьдарч женкогийн талх, моносын эмнээс өөр зүйлгүй болж боловсролгүй Баттулга, бэнз Эрдэнэчимэг нар баяжиж хорсол нь тайлагдах дүр зураг харагдаж байна.
2015-05-22
Зочин:
Мал Минь чи бенз бандаашны ирзин
zochin:
bushuu tuulai heterhii mergen jaraahai mini
2015-05-22
Zochin:
Solior!!! Chi meddiimu. Tsaazluulahgeegui l yum bol muruuruu ogtsorch dald or. Chamaig l bodoj helj baina Saikhanbalag guai. Tiim surhii yum hiigeed baigaan bol ard tumende ajla tailagna!!!
2015-05-22
zochin:
Sain baina daa. sain zuil hiij tuuhend sn nertei yrunhii said gej uldeh bh daa, ueii ued martagdahgui duursagdan yvah boltugai.
2015-05-22
av:
bayr hurgei mash sain baina
2015-05-22
sb:
saihanbilegee chi oyu tolgoig yaaj juivardaj bnaa chamaig 1 l odor gudamjind zodoj alah baih shuu mongolchuud
2015-05-22
Зочин:
За сайн байна. Ерөнхий сайддаа амжилт хүсье.
2015-05-22
Зочин:
ЭМ СИ ЭС ОДЖАРГАЛДАА ӨГЧ АРД ТҮМЭНЭЭ ХООСЛОХ ГЭЖ Байна
2015-05-22
Иргэн:
Эрдэнэс-Тавантолгойгоо орон нутгийн Тавантолгойд өгчих наад уурхайг чинь чирээд аваад явж чадна. Хамгийн их ногдол ашиг тараадаг компани шүү дээ. 2006 оноос тасралтгүй ногдол ашиг тарааж байна. Заавал гадныхантай хамтрах ямарч шаардлага байхгүй. Болохгүй бол ард түмнээсээ хандив цуглуулж байгаад төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг явуулж болон шүү дээ.
2015-05-22
зочин:
Тавантолгой явж байгаа, шуналтай нөхдүүд хятадад бэлэглэх эсэхээ л шийднэ, хэн нь нь илүү их авилга авах уу, гэсэн өрсөлдөөн нь дарга нарын дунд болоод байна даа
2015-05-22
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-22
Зочин:
Тавантолгой 2010 оноос хойш нүүрс экпортод гаргаад хөдлөсөн юм биш уу?
2015-05-22
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-22
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-22