Өрийн удирдлагын стратегийг батлав
2015-05-22

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Засгийн газрын 2016-2018 оны өри  йн удирдлагын стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд улсын өрийг нэмэгдүүлэхийн эсрэг, өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа. УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүд өр тавихад асуудалд санаа тавьж байгаа нь зөв. Хамгийн гол нь бид он оны улсын төсвийг алдагдалгүй батлах шаардлагатай. Алдагдалтай батлагдсан төсөв өр тавих суурь болж байна” гэлээ. 2016-2016 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 68.1 хувийн саналаар уг тогтоолын төсөл батлагдсан юм.

 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин