Донецкийн иргэд жагсана
2015-05-22

Украины зүүн хязгаарын Донецк мужийн оршин суугчид нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор жагсах болсноо мэдэгджээ. Мужийн иргэд “армийнхан болон салан тусгаарлагчдын зөрчил мөргөлдөөний улмаас амьдрал доройтож буйд Засгийн газраа анхаарал хандуулахгүй байна” хэмээн буруутгасан тухай Оросын “TASS” агентлаг мэдээлэв.

 

Ерөнхийлөгч Петр Порошенког ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн оронд ОХУ-тай сөргөлдөж, бүх мөнгөөрөө зэвсэг худалдан авч, иргэдээ хорьж цагдаж байна гэжээ. Иргэд эрхээ хамгаалах болон өмнөх Донецкийг эргүүлэн авчрахад Засгийн газрыг туслахгүй бол ард түмнээ хэрхэн амиа алдахыг харах болно гэсэн байна.

 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард салан тусгаарлагч Донецк, Луганск мужийг Бүгд Найрамдах улс болгон зарлаж, армийнхантай тулалдсан юм. Жил орчим үргэлжилсэн тулааны үеэр Донецкт 4800 хүн амиа алджээ. Донецк мужийн ихэнх барилга байгууламж нурсан байна. Зургаан сарын өмнөөс цахилгаан, халуун ус тасарч, сургууль, цэцэрлэгийн ихэнх нь хаалгаа барьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
xoxino shdee chi nasaaraa tulj diilehgui urund orchihson
2015-05-22
land:
Hohiishde yah gej orosiig dagasan yum.
2015-05-22