24 цагийн дотор 20 сая хүн үзжээ
2015-05-22

Дуучин Тэйлор Свифт энэ сарын 20-нд “Bad blood” гэх дуугаа “Youtube.com” сайтад байршуулсан юм. Түүний дууг 24 цагийн дотор 20.1 сая хүн үзэж, шинэ рекорд тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэхүү дууны клипэнд дуучин Селена Гомез, загвар өмсөгч Синди Кроуфорд зэрэг олны танил 20 гаруй уран бүтээлч тоглосон аж. Өнөөдрийн байдлаар “Bad blood” дууг 41.589.264 удаа үзээд байна. Тэйлор твиттертээ “Миний урмыг хөглөж байдаг фэнүүддээ баярлалаа. Гайхалтай. Хурдхан шиг “Bad blood”-ийг 100 сая хүн үзээсэй. 100 сая хүрвэл тоглолтоо хийх болно” гэж жиргэжээ.

 

Өнгөрсөн оны наймдугаар сард реппер гүнж Ники Минажийн “Anaconda” дууг 24 цагийн дотор “Youtube.com”-ээс 19.6 сая хүн үзэж байжээ. Минаж өчигдрийг хүртэл “24 цаг рекорд” амжилтыг эзэмшиж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин