С.Ганбаатар: Сайн явж ирэв үү, Ерөнхий Сайд аа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга хүргүүлжээ. Тэрбээр Дубайд гарын үсэг зурагдсан Оюутолгойн гэрээний заалт бүрийг нэн ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхийг хүссэн байна. Хариугаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ.
Гишүүн энэ тухайгаа өөрийн фэйсвүүк хуудсанд "Сайн явж ирэв үү Ерөнхий Сайд аа. Энэ гурав дахь удаагийн албан бичиг. Асуулганд хариу ирүүлж, УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсье... “Дубайн гэрээний” монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг Засгийн газрын сайтад нэн даруй байрлуулж, гарын үсэг зурсан хүмүүс заалт бүрээр нь олон түмэнд ойлгомжтой тайлбарлах ажлыг Засгийн газрын зүгээс зохион байгуулахыг зөвлөмж болгож байна хэмээн бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ