С.Бямбацогтын асуулгыг хэлэлцэж байна
2015-05-22

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн болон Сангийн  сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байлаа. Харин Хуульзүйн  сайд Д.Дорлигжав  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудал нь зарим аж ахуйн нэгжүүдийн нэр дурдагдах тул хаалттай хэлэлцүүлнэ үү гэсэн горимын санал гаргажээ.

 

Харин өнөөдөр Хуульзүйн сайд чуулганы хуралдаан оролцохгүй,  Хуульзүйн дэд сайд оролцож байлаа. Тийм учраас гишүүн Д.Оюунбаатар Хуульзүйн сайд оролцоогүй учир уг асуудлыг хойшлуулах санал гаргав. Гэвч санал гаргасан С.Бямбацогт гишүүн уг асуулгаа гуравдугаар сард тавьсан, ирэх долоо хоног Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль парламентаа хэлэлцэх учир хэлэлцүүлгээ үргэлжлүүлье. Сангийн сайд чуулганы хуралдаанд оролцож байна. Хуульзүйн дэд сайд оролцож байна” хэмээсэн юм.

 

Харин Хуульзүйн сайд Д.Дорлигжавын хуралдааныг хаалттай явуулах саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн дийлэнх уг саналыг дэмжсэнгүй. Тиймээс  чуулганы хуралдаан ердийн журмаар буюу нээлттэй үргэлжилж байна.

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат С.Бямбацогт гишүүний асуулгын хариуг танилцуулсан юм.  Татварын асуудалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд 82 хүн ял шийтгүүлжээ. Торгох ял эдэлж байгаа нэг хүн байгаа аж. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан  2015 он гарснаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулжээ.

 

С.Бямбацогт гишүүний асуулгыг хэлэлцсэний дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийх юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин