Брэдийн наран шарлагын газар аюулд оржээ
2015-05-22

АНУ-ын Калифорни мужийн эрэг орчимд их хэмжээний газрын тос асгарсан билээ. Тус мужийн захирагч Жерри Браун өчигдөр Санта Барбара хотноо онц байдал тогтоосон байна. Газрын тосны хоолой гурван хоногийн өмнө Санта Барбара хотоос 30 км-ийн цаана задарч тонн орчим тос далайд орсон хэмээн албаныхан мэдээлэв.

 

Бохирдсон эрэгт холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар наран шарлагын газар, мөн тансаг харштай юм. Тэд газар болон байшингаа өнгөрсөн оны долоодугаар сард 5.5 сая ам.доллароор худалдан авсан билээ. Хосын наран шарлагын газар бохирдох эрсдэлд орж, өчигдрөөс эхлэн хүн нэвтрэхийг хориглосон байна.

 

Жоли наран шарлагын газраа эргэх, газрын тосноос хамгаалах арга хэмжээ авахыг хүссэн ч албаныхан нэвтрүүлээгүй хэмээн “www.dailymail.co.uk” мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин