Ю.Цэдэнбалыг цагаатгах төсөл санаачилжээ
2015-05-22

УИХ дахь МАН-ын бүлэг бодлого, шийдвэр, санаачилж буй хуулийн төсөл, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг "Морин цаг"-тай болж байна. "Морин цаг"-ийн анхны мэдээллийг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл санаачилж буй мэдээллээр эхлүүллээ. Мэдээллийн цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцов. Ирэх жилийн есдүгээр сарын 17-нд тохиох маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойтой холбогдуулан МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачилсан энэхүү тогтоолын төсөлд гурван асуудлыг тусгасан байна.

 

Нэгдүгээрт, Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар бүрэн цагаатгах, хоёрдугаарт, 1946-1988 он хүртэл хугацаанд түүний ажиллаж амьдарч байсан түүхт байрыг "Ю.Цэдэнбалын гэр музей" болгож зохион байгуулах, гуравдугаарт, түүний 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын комисс байгуулан, холбогдох төсөв хөтөлбөрийг гаргаж ажиллах саналыг оруулсан гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Тэрээр "Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг төрийн эрх барьж байх үед Монгол Улсын эдийн засаг олон хэлбэрт шилжиж, монголын ард түмэн эрүүлжиж, боловсролтой болсон. Монгол Улс соёл урлаг, спортын амжилтаараа дэлхийд данстай болсон. Алтанбулаг, Замын-Үүд чиглэсэн төмөр зам, "Эрдэнэт" үйлдвэр, "Монросцветмет", 2, 3, 4 дүгээр цахилгаан станц, Атрын 1, 2 дугаар аян, сангийн аж ахуйнууд, их дээд сургууль, боловсролын байгууллагууд, эмнэлэгт гэх мэт ХХ зуунд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд энэ хүнтэй салшгүй холбоотой" болохыг тэмдэглэв.

 

Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, түүхэн үнэнийг ард түмэн, залуу хойд хүргэж өвлүүлэх чиглэлээр нийслэл, аймаг, сум, орон нутгийн ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төрийн дээд шатны байгууллагуудад санал хүсэлтээ уламжилсаар иржээ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-өөрөсдөө хэлмэгдүүлээд АН-цагаатгуулах гэнээ хүний гараа могой бариулах гэж
2015-05-23
PUYI:
Маш зөв одоо л МАН ухаан орж хөлд орох нээ гэж
2015-05-23
Зочин:
84 ond yamar nam ene huniig Oros ruu tsulsun bilee, hen hen bailaa ? Edgeer nam, humuus uuchlalt gui
2015-05-23
Балдан:
Та бүхэн Увсын ард түмнийг битгий гадуурх тэд баяд дөрвөд ч бай халх ч адилхан Монгол хүн.
2015-05-23
иргэн:
Хэн орос руу явуулж гэрийн хорионд хорьсон билээ? Хэн ажлаас нь халлаа? Хэдэн онд бил ээ?? МАН л өөрөө буруутай
2015-05-23
Зочин:
зөв
2015-05-22
бат:
Маш зөв асуудал бна Ажилт хүсэе Монгол орны өдии зэрэгтэй байгаа нь Ю.Цэдэнбал даргатай зайлшгүй холбоотой
2015-05-22
Партизаан:
Зөвлөлт авгай, зөвлөлт нэртэй хүүхдүүдээс үү?? Хуцваа
2015-05-22
Цэдэнбалч:
Цэдэнбалын хэдэн арваар нь хөдөө цөлж, талж хэлмэгдүүлсэн хүмүүсийг цагаатгаагүй байхад түүнийг цагаатгах тухай ярих нь тэдгээр аүмүүсийн хувьд доромжлол. Цэдэнбалын үед Увс, Ховдоос өөр нутгийн хүнийг дарга болгоаыг бараг хориглосон байлаа. Одоо энэ үзэл сэргэж, МАН, АН гэхээсээ Увс нам төрд ноёрхож, төрийг самарч байна. Иймд яаралтай арга хэмжээ авч үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Ялангуяа тэд төв халхыг харааж зүрэж байна. Тэнэг халхуудаа сүх далайтал үхэр амар гэдгээ нэг эргэж хармаар?
2015-05-22
sai bna:
Mash sain bna. Hurlee gishuundee bayarlalaa
2015-05-22
Зочин:
ardchilal garahaas 6 jiliin umnu buyu 1984 ond zailuulagdsan shuu dee..ter uyed man namiinhan uursduu tur barij baiv.tiim bolohoor uursduu mongoliin ard tumnees uuchlal guival taarna
2015-05-22
зочин:
танар Ардчилсан намын хулгайч на энэ хүнйи үр хүүхдээс уучлалт гуй
2015-05-22
зочин:
танар Ардчилсан намын хулгайч на энэ хүнйи үр хүүхдээс уучлалт гуй
2015-05-22
Партизаан:
Зөвлөлт авгай, зөвлөлт нэртэй хүүхдүүдээс үү?? Хуцваа