Ч.Сайханбилэг ээ, нэрээ бодож ажиллаарай
2015-05-22

Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулав.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Сайханбилэг сайд аа, нэрээ бодож ажиллаарай. Сайхан, билэгтэй нэрийг аав ээж чинь өгсөн шүү. Бидний газар нутаг лицензийг гадныханд барьцаалууллаа. Энэ төлөвлөгөө чинь Арбитрийн шүүхэд баримт болж чадах уу?

 

-Ганбаатар гишүүн ээ, та бас нэрээ бодоорой. Өнөөдрийг хүртэл Монголын төлөө баатарлаг үйлс байгуулсан. Энэ төлөвлөгөөг нуусан зүйл байгаагүй. Торонтогийн хөрөнгийн бирж дээр зурагдсаны дараагаар тавигдсан. Өнөөдөр Засгийн газрын сайт дээр мөн тавигдана. Энэ бол Арбитр дээр баталгаажина гэсэн хариулт өгөв.

 

Мөн “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан:

-Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хүрээнд 4.2 тэрбум ам.долларын зээлийг авахаар болсон. Энэ зээлийг “Рио тинто” компани баталгаажуулан авна. Бүхлээр нь далд уурхайн хөрөнгө оруулалтын ажилд зарцуулна. Санхүүжилтийн өртгийг хувь нийлүүлэгчийн гэрээнд тохирсон хувиар тооцно.  Төслийн санхүүжилт гэдэг нь аливаа бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд хэрэглэдэг. Бүтээн байгуулалтыг хийж байгаа “Оюутолгой” компани нь өөрт байгаа тодорхой хөрөнгийг барьцаалдаг хэмээн нэмж хариулав.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

“Оюутолгой” муу гэрээ болсон. Төлөвлөгөө батлагдсанаар хэдий хэмжээний мөнгө эхний ээлжинд оруулж ирэх вэ?" гэдгийг тодруулсан.

 

Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Гэрэл зургийг MPA.mn

-Татварын 30 сая ам.доллар, роялтийн 10 сая ам.доллар орж ирнэ. Өмнөговь аймагт жил бүр орон нутгийн хөгжилд зориулж 5 сая ам.доллар орж ирнэ. Өмнөговь аймаг хэрхэн зарцуулахаа өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн юм.

 

Мөн гишүүн Д.Батцогт “Оюутолгойн хөрөнгө оруулалт татах нэрийдлээр лицензээ барьцаанд тавиад тууж байна” хэмээн эмзэглэж байлаа. Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Барьцаа бол барьцаа. Ашигтай ажиллах уурхай гэдэг үндсэн дээр 14 банк зээл өгөх гэж байгаа. “Оюутолгой” 3 лицензтэй. Тиймээс Монголын тал нэг лицензээ, нөгөө тал бүх хөрөнгөө барьцаалж байгаа. Барьцаанд тавьсан зүйлийг тавиад туучина гэсэн ойлголт байхгүй.” гэсэн юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
cvbbh:
Demjij bnaa
2015-05-23
demjij bna:
Sain bna saihanbileg! Zaluu hun zorigtoi shiidmeg bh heregtei. Ganbaatar uyanga nar bol odoo uneheer bolij uz
2015-05-23
Ogtsruul:
Saihanbileg ogtsroh heregtei
2015-05-23
zochin:
ganbaatar aa chi harin baatariin durd togloh oo bolio enkbayriin sugnii us gedgiig chin hun buhen medej bga baih hamar door am gej dandaa hudlaa hutsaj baih yum chamaas zalhaj bna
2015-05-23
Зочин:
Gatsaasansda mini ooroo neree bodooroi
2015-05-23
ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОД УУ, ЧОНОНООСОО ДОР:
6 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭН Ч АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ЭРДЭНЭЭР НЬ НЭРЛЭЭД ҮЛДЭЭСЭН ОЮУТОЛГОЙГ ХАРСААР БАЙГААД АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЗӨВ УРИАЛААД ЗОХИОН БАЙГУУЛААД ӨГВӨЛ АРХИРДАГ БААВГАЙ ХҮРХЭРДЭГ ЛУУГЫН ДУНД АЙЖ АГШИЖ ҮЗЭЭГҮЙ ЭРЭМГИЙ ХӨХ ЧОНЫН УДАМТ ГАЗАР НУТАГ УУЛ УСНЫХАА ТӨЛӨӨ АЛАЛЦАХ ААВЫН ХӨВГҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ 50-ХАН ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ АЛБААР ЯДУУ БАЙЛГАЖ УДИРДАЖ БАЙНА. НЭГ ЛУЙВАРЧИН ДЭЭР АРВАН АРД НОЦХОД АЛЖ Л ТААРНА. ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ШӨНӨ ДУНД ТӨРСӨН ХОТРУУГАА ДАЙРАХ БОЛСОН ГАЗРЫН МУХАРТ ТАМГАА КАРМААЛЖ ОЧИЖ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ БАЙГАА ЛУЙВАРЧДЫН ШОРОНД ХИЙХИЙГ ШОРОНД ХИЙЖ ШОНД ӨЛГӨХИЙГ ШОНД ӨЛГӨЖ ОЙМСЫГ НЬ ГОЗОЙЛГОЖ БАНДАГЫГ НЬ ШУВТАЛЖ ГАДААД ДОТООД ХӨРӨНГИЙГ НЬ, ОФШОР ДАНСАН ДАХЬ МӨНГҮҮДИЙГ НЬ ХУУ ХУРААЖ АРД ТҮМЭНД ТАРААХАД 3-ХАН САЯ МОНГОЛЧУУД БҮГД КАТАР ШИГЭЭ БАЙГ КУВЕЙТ ШИГЭЭ БАЙГ ХАНГАЛУУН АМЬДАРНА. МОНГОЛЧУУДЫН ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИЙ .
2015-05-23
Зочин:
Saikhanbilegee bud chinii talg ene zasgiig unagah yum bol bid bugd suult hiij ikh hurlig tarasna dahin huseed ch garch irehgui boltol ni darj ugukh yamar arga hemjee bna tuuniig bid avna
2015-05-23
cvbbh:
Demjij bnaa
Зочин:
Сайханбилэгийг огцоруул.
2015-05-22
Зочин:
Сайханбилэг энэнээс илүү яаж ажиллах юм. Яг үнэндээ А.хуяг Ганбаатар нарын унагасан улсыг энэ хүн л босгож байна
2015-05-22
ядарсан монгол:
Саяхан билэгээ ард түмнэ бодож ажиллаарай гэх байж дээ...
2015-05-22
zochin:
heterhii mergen jaraahai mini dee
2015-05-22