Такси №125
2015-05-23

Энэ өдрийн даруухан мэнд Манайхаан. Түрүү баасанд үнэндээ л яриагаа буулгаж амжсангүй. Хүүхэд шуухад өвдөж хол ойрын асуудал шийдэх алс замд гарсан тул аргагүй тасалдуулав. Хүлцэл өчье.

 

Манай уншигч “хүнд гар” Ялалтын баярын парадын талаар янзын сайхан бичжээ. Би хол яваад үзэж чадаагүй. Харин энэ баярыг хүлээн зөвшөөрч найз нөхөдтэй  ганц юм бол мулталсаан. Манай нэг найз бас сэтгэл нь хөдлөөд Д.Пүрэвдорж гуайн “Энэ дайны эхэнг зурвал Эрх чөлөөний эрлэг болж хар өдрийн халуун булшинд хасан дээр суусан хэрээ байна...” гээд л найраглалыг ялалтын баярын өмнө ганцхан өдөр цээжилж маргааш нь уншиж “онц” авч байснаа дурсч байна лээ. Одоо 40 хүрч байгаа гэхэд бараг бүгдийг нь санаж байна лээ шүү. Тэр үед ч юмыг бас тархинд хийсэн шиг хийдэг байж дээ.

 

“...Тэнд хүн яаж явсныг, тэнд хүн яаж зовсныг олон жилийн дайн туулсан Орос цэрэг л сайн мэднэ...” гээд л огшоож өгсөн. Бидний ахмад үе ч бас эндээ дэмжиж ялалтыг ойртуулах гэж их үзсэн юм билээ. Путин сая биднийг онцлож хэлсэн гэх шив. Монголыг зовох цагт сайн нөхөр гэдгийг дэлхий сонссон хэрэг дээ.

 

За тэгээд энэ муу такси дуу хураагуур хоёртойгоо биеэр туулж нүдээр харж,  чихээр сонссон жирийн амьдралын дүр зураг сонин сайхнаас хүргэх ээлжит тэмдэглэлээ дор буулгалаа. Таалал орштугай...

 

Өөрийгөө торгочихлоо

 

Нэг бааздуухан байрын 40 орчим насны нэлээн зузаан махлаг хүдэр эр гар өргөх шиг болохоор нь авчихсан чинь манийгаа “баздаг” тээврийн байцаагчийг авчихжээ хөөрхий. Мань эр намайг болон машин доторхийг минь айхтар няхуур нэг тойруулан хараад “за тэгээд орлого гайгүй юу” гэж тэс хөндлөн юм асуулаа. Энгийн хувцастай байх шиг байсан юм. Дотуураа формтой харагдлаа.

 

Би ч тоохгүй царайлж “өө яахав дулаараад дээр нь эдийн засаг хямраад орлого сайнгүй л байна шүү. Гэхдээ яах вэ...” гэж цовоо дуугарлаа.

 

Мань эр намайг нэлээн өхөөрдөн харснаа “орлого их олж байгаа бол тэгээд татвар мөнгөө яс л өгөөд явж байгаа байлгүй дээ тэ хөө” гэлээ. Өнөө таксины бид л сар сардаа өгдөг орлогын татвар гэж 10 мянгыг асууж байгаа бололтой.

Би ч “өө тэгээд өгөөд л байна. Заримдаа ч мартаад бас нэг хоёр сар хоцроочих юм аа” гэж үнэнээ улайлаа.

 

           Б/байцаагч/ -Аан тэгээд өгч л байсан нь дээр шүү дээ хөө. Хэн хэндээ өлзийтэй.

           Х -Аанхан. Би ч өөрийг чинь эхлээд байцаагч гэж таньсангүй шүү. Гар өргөх шиг болохоор нь зогссон. 

           Б -Би ч гэсэн өөрт чинь гар өргөөгүй л дээ. Зогсчихоор чинь л суучихлаа хө... гээд баавартай сайхан инээв.

           Х -Өө тийм үү ккк. Хаа хүрэх билээ?

           Б -За суусан юм чинь хороолол явья даа цус.

           Х -Та нарын ажил их байна уу тэ. Маниус үзлэг татвар төлөх цаг болоод?

           Б -Аан их их. Өнөөдөр ядаж байхад өөрийгөө торгочих юм даа, хөхөхө.

           Х -Айн яаж тэр вэ?

         Б -Аан нэг хэдэн микро шалгаад. Нэг нөхөр бүр юу юу ч байхгүй юм. За яахав гээд 20 мянгаар торгуулийн хуудас бичээд өгчихсөн. Тэгсэн харин тэрүүхэн бужигнах хооронд хөдлөөд явчихаж. Мөнгө нь байдаггүй туучий чинь хөхөхө. Өөрийгөө 20 цаасаар торгочихлоо доо.

         Х -Эхэлж мөнгөө авч баймаар юм байна даа тэ...

Миний энэ зулгуй яриа манай хүнд таалагдсангүй бололтой “Мөнгөө эхэлж өгөхдөө биш. Ном журам дарааллаараа л байх ёстой л доо” гээд Микроныхон гэхдээ бэрхээ бэрх. Зогсоочихоор ард нь амьдрал нь зогсчих гээд. Явуулаад байхаар бас халтай. Ямар ч стандартгүй. Дээр нь шөнө болохоор жоохон бацаанууд барьж давхиад халтуурт гараад осол хийж хүмүүсийг бөөндөж баллачих гээд гэв.

        Х -Харин тийн. Асуудал их бий байх оо. Адилхан халтуур хөөж байж одоо муулаад ч яахав. Мөнгөө өгөхөө мартчихаж гээд давхиад ирнэ гэж байх уу?

        Б -Тэр худлаа байх оо. Дахиад таарах л байх.

        Х -Одоо тэгээд яахав. Маргааш нь торгуулийн мөнгөө тушаах уу?

        Б -Яахав тэгээд ер нь өгч л таарна даа. Цалингаасаа л өгнө дөө. За тэр ч яахав. Энэ Путин мөн мундаг байна аа. Оросыг бол нээрээ янзын болголоо доо. Манайд нэг тийм л “лидерство” хэрэгтэй байгаа юм даа. Нийгэм бол үнэн замбараагүй байна шүү.

 

Манай байцаагч нэлээн улс төржиж буу халж эхэлтэл эсрэг талд нэг машин зэрэгцэн ирж мань хүн рүү дохисноор “өө энэ манай цэргийн нөхөр явж байна ш дээ ...алив зогсдоо би энд бууя бууя” гэлээ. Хүнсний нэгээс тасган хүртэл явсан юм. Байцаагч 1500 төгрөг өгөөд “болгоомжтой яваарай чи хөө” гэлээ. Тээврийн байцаагч гэхээр нь долигонож байгаа ч юм биш. Зүгээр л их зангүй хуучны нэг мужик байх шиг санагдлаа... Өөрийгөө торгосон уураа надад гаргасангүй...

 

Үдэлт

 

Бараг сарын өмнө дөө. Нэг бүсгүйг нисэхэд хүргэж өгч таарсан юм. Тухтай зав гарахгүй буулгаж чадахгүй байсаар хэд хэд ухраасан юм. Өнөөдөр оруулж санаагаа амраая даа.

 

Дулаарсан цаг, өглөө агаар сайхан тул тэр өглөө би их эрт “ажилдаа” гарсан юм. Гараад төмөр замын соёлын ордны уулзвар дөхөж иртэл тэр хүүхэн гар өргөж харагдлаа. Нэг том чемодан хоёр цүнх гар ачаатай. 30 орчим насны махлаг намхавтар цагаан хүүхэн ачаагаа тээшинд хийлгээд хоёр цүнхээ хойш нь шидээд араас нь орж суулаа. Жоохон анхаарч хартал уйлсан ч юм уу гэмээр нүд нь бүлцийжээ. Би сэтгэлийг нь засахаар яриа өдлөө.

 

         Х -За дүү хааш нисэх нь үү?

         Э/эмэгтэй/ -Өө ойрхон Сөүл.

         Х -Аан жоохон сэтгэл дундуур явж байна уу үгүй юу ккк?

         Э -Үгүй үгүй. Би 8 жил болоод нэг л ирж байгаа юм.

         Х -Уджээ тэ?

        Э -Сураад ажиллаад л...

        Бүсгүй хэсэг чимээгүй болчихлоо... тэгснээ өрөө яриагаа үргэлжлүүлэв.

        Э -Монгол маань өөр болжээ. Гэхдээ хүмүүс нь бол улам л муудсан юм шиг.

         Х- Тийм тал бий байх аа.

        Э- Анх Со-д оччихоод ёстой юм юм хийж болох газар байна гээд л. Гэрийнхэнтэйгээ хамт мөнгө ольё гээд. Солонгосоос юм юм бөөндөөд явуулна. Нүүр будагны косметик, аяга таваг гээд Со-д чинь бас яваад байвал хямдхан юм их байдаг байлаа. Гэр рүүгээ өгүүлээд л байсан. Нэмэргүй. Зарагдахгүй байна аа гээд л байдаг. Би чинь тэнд мөнгө олох гэж улайраад л. Гэрийнхэн мөнгө явуулаач гээд л байдаг. Гайхаад “нөгөө юм аа зараач ээ” гэхээр хүн авахгүй байна аа л гээд. Тэгсэн дараа мэдсэн чинь тэр дор нь бөөндөөд мөнгийг нь үрчихсэн л байгаа  байхгүй юу.

         Х -Ээ яасан нэгийгээ боддоггүй улс вэ танайхан чинь.

         Э -Манайхан гэж бүгд л нэг тийм хүний юмыг зүгээр л авчих гээд байдаг юм биш үү.

Хамгийн сүүлд би нэг бэлэн аяга явуулж үзээд. “Очих гэж байна мөнгө хэрэг болно энийг зараад надад мөнгө байлгаж байгаарай” гээд. Бас л зарагдахгүй байна гээд байсан. Сая би зориуд гэнэт хэлснээсээ бараг долоо хоногийн өмнө ирсэн юм. Өнөөх аяганууд маань зарагдчихсан л байгаа байхгүй юу. Бараг хоёр сая төгрөг. “Үрчихсээн” гээд сууж байгаа юм. 

         Х -Яалтай вэ нээрээ.

         Э -Тэгээд чи жаргалтай газарт байж бид нараас хэдэн төгрөг нэхээд гээд бүүр зөрөөд загнах гээд байвал яах вэ.

         Х -За одоо тэгвэл өөрийгөө л бодож дээ.

         Э -Өөрийгөө боддог цаг маань өнгөрөөд байна аа ах минь. Ирсэн эгч дүү нар хань үр хүүхэдтэй болчихсон. Гоё байна. Би тэгэхэд одоо ганцаараа л. Над шиг өөр газар удсан зожиг хүүхэнтэй монголд л лав суух хүн олдохгүй байхаа.

         Х -За арай ч бас тэгж харанхуй харж болохгүй байх аа.

         Э -Нээрээ. Энд ядаж би идээшихгүй юм шиг байна. Өөр шигээ тэндээ амьдраад сурсан хүнтэй л таардаггүй юм бол.  

         Х -Ер нь хол байгаа нэгнийхээ мөнгийг идчихдэг ар гэрийнхэн байх шиг байна аа тэ.

        Э -Мөнгө жаргал дагуулдаггүй гэж үнэн ч юм шиг. Со-гоос итгэж монгол руу мөнгөө явуулаад баларсан хүн зөндөө ах минь. Манай нэг найз хүүхэн 10-аад жил ажиллаад. Жуулчны визээр ирсэн нэг жоохон банди таарч хайр зарлаад. Амьдарч нийлэх юм болоод

         Х -Бас хулхидуулчихсан уу?

         Э -Тэрнээс ч дор оо. Манай нөгөө хүүхэн буцахаар болоод. Орон байр авах мөнгө төгрөгөө шилжүүлээд. Бас хэдэн машин тэрэг авч Монгол руу заруулахаар нөгөөдөхдөө өгүүлээд. Тэгээд сарын дараа хамаг юмаа цэгцлээд. Бид нар чинь гаргаж өгөөд сул могодоод /архи ууж суух гэж буй бололтой/ хэрдээ л хөл болсон. Ирсэн ёстой мулт. Өнөөдөх нь аавтайгаа нийлж мөнгөө эргэлдүүлээд тэгээд дараа нь байр орноо авья гээд малийтал инээгээд тосож авсан гэсэн. Тэгээд хоёулаа буудлаар хэд хоносон юм биш үү ккк. “Ёстой арван жилийнхээ хөлөлмөрлөж олсон мөнгөөр бал сар хийчих шиг болсон шүү” гэж дараа нь ярьсан ш дээ зайлуул.

         Х -Ээ тэгээд хамт амьдраагүй юу?

        Э -Яаж хамт амьдрах вэ. Өнөөдөх нь наймаа шатлаа гээд бултаад. Жирэмсэн байхад нь хаяж алга болоод. Сүүлд нь хагас хугас мөнгийг нь өгөөд бүр цайрсан юм шиг билээ. Тэгээд нэг юм явсаар байгаад хүүгээ аваад буцаад орж ирсэн. Одоо Сөүлд байгаа ш дээ.

         Х -Харамсалтай л хэрэг байна. Гол нь эргэж ирэхгүй залуу нас л юм даа.

        Э -Мөнгө ч гэсэн бас л хайран ш дээ. Тэрийг олох гэж дахиад л боолын ажил хийнэ.

        Х -Одоо чи хэзээ Монголдоо ирье гэж бодож байна даа?

       Э -Би очоод эмчилгээтэй. Хагалгаанд ороод удаагүй байгаа. Тэгээд ажлаа сольж амар ажил хийхийг бодно доо. Уг нь гайгүй ажил хийдэг л дээ. Гэхдээ оффисийн ажил бас дарамт ихтэй байдаг юм.

        Х -Аан тийм байх даа. Чамайг тэгээд хүн гаргаж өгдөггүй ээ?

       Э -Өчигдөр бас л жоохон юмнаас болж ам зөрцгөөгөөд. Манай эгч “Чи ер нь яах гэж тэнд албатай юм шиг удсан юм” гэж байгаа юм даа. Би бүр гомдоод. Харин ч би тэд нараас л болж Солонгост удсан байгаа ш дээ. Мөрөөрөө сураад л ирэх байсан. Баахан ажилгүй улсын хоолны мөнгөнд нэмэр гэж байсаар байгаад л өдий болчихсон байна. Бүгдээрээ л миний явуулж байсан мөнгөөр сургууль соёлын төлбөрөө хийж өдий болцгоосон. Үр хүүхэдтэй нөхөр ханьтай. Би сайн яваад нь муу санаагүй л дээ. Зүгээр надад тийм муухай үг хэлэхээр нь гомдоод. Найзындаа хоночихоод шууд явж байгаа юм. Баахан хувцастайгаа хоёр уут борцтой л буцаж байна даа ккк.

       Х -Нэлээн л ачаа харагдаж байна даа.

      Э -Ээ чааваас бүгд хүний захиаснууд. Дотор нь юу байгаа юм бүү мэд. Баахан ааруул цагаан идээ л байх шиг байна. Хилээр яах юм бэ бүү мэд, ккк.

 

Үргэлжлүүлэн хөврүүлсэн яриандаа нэлээн тайтгарсан бүсгүй нэг урт санаа алдаад “за нэг онгоцондоо суучихвал жоохон дуг хийе дээ” гээд инээмсэглэлээ. Машинд сууснаас хойш анх удаа царай нь гэрэлтэж буй нь тэр. Нисэх дээр очоод ганцаараа яваа тул би хань болж оруулж өгье гэлээ. Бүсгүй “өө яахав яахав, би орчихно” гэхээр нь би орж ачаа түрдэг тэрэг авчирч өглөө.

Би үдэлтийн үг хэлээд салах гэтэл хүүхэн гэнэт эргэлзэж та утасны дугаараа өгчих. Тэгээд түр зогсож байх уу. Би ачаа ихтэй бас яагаач билээ. Та түр байж байх юм уу гэлээ.

 

Би доор зогсоол дээр очиж тэргээ арчсан шиг цаг нөхцөөлөө. Гэтэл утас дуугарлаа.

 

Өнөө бүсгүй “өө та яваагүй байна уу. Би харин дотор л байна... Та нэг заал руу ороод ирэх үү” гэж учир битүүлэг хэллээ. Ямар ч байсан миний хэрэг гарсан бололтой. Орлоо. Гадаад явагсдыг үдэх танхимд орлоо. Нойрмогдуу нүдтэй ч цоглог зорчигчид зөндөө л байна. Хүүхэн яг ордог хаалганы наахна намайг хараалан байснаа гараарай дохилоо.

Царай нь хэвийн сандарсан шинжгүй.

         Х -Яасан дүү?

         Э -Миний ачаа илүү гараад 15-аад кг хэтрээд.

         Х -Тэгээд яах уу, заримыг нь орхиё гэж үү?

         Э -Уг нь аваачаад өгчихвөл. Илүү ачааныхаа мөнгийг нь төлбөл оруулна л гэж  байна л даа. Миний хоёр гар ачааг бас хүнд байна ачаанд өг гээд.

         Х -Чи тэгээд л гуйж үзэв үү.

Хүүхэн “гуйсаан” гээд эргэн нэг харснаа их ноцтой болж ирэн “хоёулаа ийшээ яваад ярь даа” гээд урд орж алхан орон нутгийн нислэгийн заал руу дөхөв.

Тэгээд надад ойртон нэлээн аминчлан ийн хэлэв.

         Э -Ингэсэн байхгүй юу. Ачаа илүү гараад байсан нэг залуу дөхөж ирээд “гараад уулзья” гээд ачаа чинь хэр илүү гарсан юм аргалаад өгөх үү” гээд. Би “арваад кг” гэсэн чинь “чамд хэд байгаа юм” гээд. Би монгол мөнгөгүй байгаа ш дээ. 50 мянган воннтой л байгаа гэдгээ хэлсэн чинь “ийшээ гараад бие засах газрын тийшээ CCTV /камер/ байхгүй газар очоод байж бай” гээд байх юм.

         Х -Тэр хүн чинь хаана байна?

         Э -Мэдэхгүй өөрөө ийшээ гээд /доош нэг давхар луу эрүүгэрээ дохиж/ түрүүлээд буусан.

         Х -Гэгээн цагаан өдөр яав л гэж. Мөнгө чинь хэд дутаад байгаа юм ?

         Э -Өө бараг 200 мянга юм биш үү.

         Х -Харин ээ. Надад тийм их мөнгө алга. 20 мянга байна л даа.

         Э -Танаас аваад яах вэ. Бүр болохгүй бол гэрийнхэнд үлдээчихнэ л дээ... Та харин дор ойр хараад байж бай тэгэх үү? Би тэр хүн дээр оччихоод ирье.

...Бид хоёрын аминчхан шивнэлдээн үүгээр дуусч хүүхэн бууж би хараалан зогсов. Хүүхэн ер удсангүй жоохон гайхсан царайлчихсан эргээд ирэв.

        Х -За яасан юу гэж байна.

        Э -Юу ч гэсэнгүй ккк. Мөнгө аваад за одоо ачаагаа өгөөд ор ор гэж байна.

        Х -За за тэгвэл болчих юм байлгүй дээ. Чи ордоо цаг явж өглөө.

 

Би хүүхнийг цааш ортол ойр харж зогслоо. Асуудал шийдэгдсэн бололтой. Хүүхэн ачаагаа шууд өгч байгаа харагдав. Тэгээд над руу гараараа дохиод цааш хилийн шалган руу хөл нь хөнгөрөн алхлаа.

 

Би ч тэгсгээд хөдөллөө. Эх орондоо 8 жилийн дараа ганц ирж гэр орныхондоо гомдож бас ч үгүй дарамт мэдэрч зутруухан буцсан ийм нэгtэн бүсгүй эх орноосоо тун таагүй үдүүлэх шиг болов. Олон юм нуршаад яахав дээ. Юу хэлэх гээд байгааг манайхан ойлгож байгаа биз. Маш товчхон Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ” гэсэн агуу мөрийг л хэлье дээ...

 

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
11:
Ene hun maani oird yagaad tag bolchiv oo
2015-06-14
Baagii:
bi ch gesen cagtaa ene huuhen shig ogdog baisan mongold baigaa zarim ah egch duu humuus neg iimerhuu odoo bolison chi ooriigoo l bod ur huuhed hani ijlee bodson deer ??? yu unen ene chin n unen shuu ??? busgui chamd amjilt husie???
2015-06-10
JJJJJ:
NIITLEG MONGOL ARANSHIN
2015-06-06
bataa:
Mashin chini evdree uy esvel tureesee diilehee bgaa uy oird surag alga. Usand haysan hoovonchuluu
2015-06-04
bbbb:
Yag l iim bdag yum daa.
2015-06-02
ЮМ-ҮЗ Хоовонд:
Шилжүүлгийн дугаар 751 588 9777
2015-05-28
63-60ÓÍÂ:
ahaa televizeer zarluulahuu ugui bol uuruu holboo barih uu.
2015-05-28
63-60:
hi ah mini amid uu holboo bariachee
2015-05-28
Хүнд гар:
Хоовон туучийг хэл чимээгүй таг болчихоор нь санаа зовниж л суулаа. Ар гэрт нь бяцхан асуудал тулгарсныг мэдсэний учир дараас нигүүлсэнгүй өршөөлт сэтгэлээр хандаж, энэ удаа жавтий хүртээхээ түр азная. Дараа харин ийм байдал олонтаа гаргах аваас магад шийтгэл буй гэдгийг ямагт санаваас зохилтой.ккк. Цаг заваа зохицуулаад цалгардал үгүйгээр тогтсон өдрөө тогтсон цагтаа уламжлалт бичвэрээ үлдээгээд байваас зүйд нийцэх мэт. За тэр ч яахав. Дээр нэг таавар тавьсан.2-н зэрэг уншигч зөв таасан байсан. Одоо нэгийг нийтэлсү. Аав нь амгалан тайван Ээж нь цэнгэл сайхан Хүүхэн нь гунхал сайхан Хүү нь ширүүн хар. Үүнийг таагаад тайлбарлаад өгвөөс мөхөс миний нар гарч. тэнгэрийн умдаг атга лаа л гэсэн үг
2015-05-27
Baagii:
Odoo ch tegeed Mongold sain saihan amidarch bolj bgaa yum bish uu. So-goosoo ireed
2015-05-27
ЮМ-ҮЗ:
Сайн байцгаана уу ? Та бүхэн маань сайхан амарцгаагаад өөр өөрсдийнхөө зам мөрөө хөөгөөд л явцгааж байна уу. Манай энд дурсамж дурдатгалын баярmemorial Day-ын өдөр тул ажлын өдөр бус, дийлэнх олонх нь гэр орондоо л байцгааж буй байх. За энэ ч яахав, орхичихъё. Солонгост байдаг гэх бүсгүйн хувьд, заримын маань ар гэрийнхэнтэйгээ тулдаг хэрэг явдлын нилээдгүй түгмэл дүр юмдагуудаа л хэмээн санагдаж бодогдлоо. Хоовоон, маргаашнаас чамтай нэг зүйл ярилцах хэрэг гарах нь, майл рүүгээ нэг шагайчихаарай хө.
2015-05-25
s:
harin th zail chi ter gomotoigoo
2015-05-25
чи ямар ядаргаатай дурак вэ:
чи энэ новшын комментөө энд тэнд бичиж л явах юм. үнэхээр тэр хүнтэй асуудалтай байгаа бол цагдаад гомдол гарга эсвэл өөрөө эр хүн шиг очоод учраа ол. Тэрнээс биш ингээд новшроод энд тэндэхийн сайт дээр битгий байнга коммент үлдээгээд заваараад бай. Гомо Мөнхжаргал та хоёрын бузар амьдралд бидэнд огт сонирхолгүй байна.
2015-05-25
zochin:
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм Мөн Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэгээс энэ нөхрийн үйлдсэн нүглийг сонсож болно.
2015-05-24
s:
harin th zail chi ter gomotoigoo
чи ямар ядаргаатай дурак вэ:
чи энэ новшын комментөө энд тэнд бичиж л явах юм. үнэхээр тэр хүнтэй асуудалтай байгаа бол цагдаад гомдол гарга эсвэл өөрөө эр хүн шиг очоод учраа ол. Тэрнээс биш ингээд новшроод энд тэндэхийн сайт дээр битгий байнга коммент үлдээгээд заваараад бай. Гомо Мөнхжаргал та хоёрын бузар амьдралд бидэнд огт сонирхолгүй байна.
зочин:
би ч цагтаа өгдөг л байлаа...одоо больсон....аав ээжээрээ тэжээлгэж тэжээлгэж,залгуулаад дүү нараараа тэжээлгэнэ гэж юу байсын....
2015-05-24
sainuu:
sainuu,manaihaan bas hoovon mini za chamaig mun ch ih huleeh yumaa kkkk yasan iisen bol geed l huuhed chin tegeed gagui yu uuriinhuu ajil turuliig medeej amjuulj bn shuu bid bol yahav huleej sursan humuus kkkk suuliin huuhen neeree yasan hezuu yum be bugd l bie bienee hairlah yumsaan manai hed unshaagui yum bhdaa setgegdel bhgui bh chin hoovondoo bayarlalaa
2015-05-24
зочин:
Энэ хуухний эгч дуу нар нь хун боддоггуй тэнэгууд байна даа
2015-05-23
unen:
Gadaaadad baigaa humuusiin 60 huvi ni iim amidraltai gej
2015-05-23
63-60 aa hurdan holboo bariachee...:
63-60-aa holboo bariachee uuruu medej bga bailgui dee ah mini
2015-05-23
doogii:
ene cz ynen dee,hicneen zil hyyhdyyddee geed bair hool syrgaltiin zardal yawuulsan,harin nuher maani nargij azilgyi syysaar arhind orson,deer ni byr hynd zeelyylj naizni mungiini awaad alga bolsondoo,
2015-05-23
Бимаа:
Тэгэхээр тэр Со-д байгаа бүсгүй өөрийгөө л бод, хууль ёсоор байгаамчинь данс нээлгээд өөрө мөнгө төгрөгөө хадгал, өөртөө зориул, Монголд байгаа хүмүүс өөрсдөө л учраа олно шүү дээ, Яалтчгүй ээж аавдаа бол өгч таарна, харин ах эгч дүү нар бол илүү л байна, өөрсдөө эрхтэн бүтэн бол өөрийнхөө төлөө үр хүүхдийнхээ төлөө өөрсдөө хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ
2015-05-23
Бимаа:
Гадаадад ажил хийж амьдрах, ар гэртээ байнга мөнгө төгрөг явуулах их хэцүү, хэцүү ч байсан яаж ийгээд таван цаас илүүчлээд явуулаад байхад, тэр мөнгө нь зориулсан юмандаа ашиглагдаагүй, шал өөр байдлаар үрэгдсэн, бас дандаа мөнгө ургуулж байгаа юм шиг 15 хоноод л баахан зовлон тоочсон майл авах хол газар суугаа хүн хичнээн хэцүү сэтгэлийн дарамт болдог билээ, Энийг маш сайн ойлгож байнаа, өөрөө бас гадаадад байж энэ зовлонг дайраад гарсан хүний хувьд.
2015-05-23
Zochin:
Gadaadad ajil hiij mungu oloh uneheer hetsyy gedegiig oilgohgui l bna daa ter ar ger. Muu bna. Ingej yrij bgaa nuhuduudiig uursduur in haana ch um avaachaad ajil hiilgej zovlong in medruuleh heregtei.
2015-05-23
Зочин:
энэ хүүхний ар гэр нь ёстой тэнэг гарууд байна даа
2015-05-23
JJJJJ:
NIITLEG MONGOL ARANSHIN