Сэлэнгийн баг аварга боллоо
2015-05-23

Сэлэнгэ аймгийн баг

 

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Үндэсний Цом-2015" хөлбөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо. 21 аймгийн шилдэг багууд оролцсон тэмцээний аваргаар СЭЛЭНГЭ аймгийн шигшээ баг тодорлоо. Аваргын төлөөх тоглолт Увс, Сэлэнгэ аймгийн багийн хооронд явагдаж, сэлэнгэчүүдийн 2:1 харьцаатайгаар ялалт байгуулав. Ингэснээр Увс аймгийн хөлбөмбөгчид мөнгөн медалийн эзэд болов. Мөн тэмцээний шилдэг довтлогчоор Увсын Хатансайхан, шилдэг хагас хамгаалагчаар Амартогтох нар шалгарчээ.

 

Харин хүрэл медалийн төлөө Дархан-Уул Дорнод аймгийн багууд өрсөлдөж 3:1 харьцаагаар Дорнод аймгийн шигшээ баг хожжээ.

 

Увс аймгийн баг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
амарсайхан монголын шигшээ-д тоглох бүрэн чадвартай бүр одоогийн шигшээд байгаа гаруудаас ч илүү тоглох залуу. даанч энэ нөхдүүд нүд нь харалган юмдаа
2015-05-23