Кейни, Ким нар Парист хуримлав
2015-05-24

Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нар өчигдөр хоёр дахь удаагаа хуримласан тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэд Францын нийслэл Парис хотноо хуримаа хийсэн байна. Хуриманд Кейнигийн ээж Диана Уэст болон Кимийн гэр бүлийнхэн, реппер Снуп Догг, Жей Зи, 50 сент, “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Уинтер нар оролцжээ.

 

Хос дахин хуримын тангараг уншиж, нэг нэгэндээ үнэнч байхаа гэр бүлийнхээ өмнө амласан байна. Энэхүү хурим Парисын хамгийн үзэсгэлэнтэй “Chide” гэх усан үзмийн талбайд болсон бөгөөд тэд хуримын зургаа Эйфелийн цамхагийн өмнө авахуулжээ.

 

Ким твиттертээ “Өдөр бүр жаргалтай бүсгүй гэдгийг минь мэдрүүлж буй Кейнидээ баярлалаа. Би чамд хайртай” гэсэн бол Кейни “Бидний хайр мөнх” гэж жиргэжээ. Кейни гурав дахь хуримаа ирэх арваннэгдүгээр сард хийхээ хэвлэлийнхэнд мэдэгдэж “Одоогоор хаана хийхээ мэдэхгүй байна. Надад Япон таалагддаг” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин