Ким Чен Уны ах сураггүй алга болов
2015-05-24

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн ах Ким Чен Чоль Лондон хотноо гитарчин Эрик Клэптоны тоглолтыг үзсэнийхээ дараа сураггүй алга болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өмнөдийн тагнуулын мэдээллээр тэрбээр энэ сарын 23-ны дотор Хойд Солонгост очих ёстой байсан гэнэ. Тэрбээр дүүгийнхээ тушаалыг биелүүлэхээс эрс татгалзаж, Бээжин, Москвагаар дамжин улмаар Лондон хотноо очиж уг тоглолтыг үзжээ.

 

Ким Чен Чоль 2011 оноос хойш олны өмнө гараагүй бөгөөд сураггүй алга болохоосоо таван цагийн өмнө Лондонгийн олон улсын нисэх буудалд байхдаа хэвлэлийнхний хараанд өртжээ. Тэрбээр хэвлэлийнхэнд танигдахгүйн тулд хар нүдний шил, хар савхин хүрэм, цэнхэр футболк, жинсэн өмд өмссөн байсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээлэв.

 

Удирдагч асан Ким Чен Ир том хүү Ким Чен Чолийг дараагийн төрийн тэргүүнээр бэлдэж байсан ч 2010 оны эхээр бодлоо өөрчилж Ким Чен Уныг өв залгамжлагчаараа тодруулсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Ким Чен Чол олны өмнө гараагүй юм. Тагнуулын мэдээгээр түүнийг Макаод амьдардаг гэж байв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ss:
Tsenher podboll jinsen umdu avay baiz huu
2015-05-25
hahahahahaha:
tanigdahgvin tuld tsenher podbolk jinsen umd umsdug geneeee hahahaha dagzaaa
2015-05-24
Зочин:
түгшүүртэйн байна даа
2015-05-24