”Гэгээн Муза”-гийн шилдэгүүд тодорлоо
2015-05-24

Монголын театрын урлагийн шилдэгүүдийг тодруулах "Гэгээн муза-2015" наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 2014 оны 11 сард хуралдсан Юнескогын дэргэдэх олон улсын Театрын Институтын 34-р хурлаар үйл ажиллагааны хувьд олон улсын наадам хэмээн баталгаажуулж, олон улсын наадмын драмын хороонд бүртгэгдсэн нь  12 дахь жилдээ зохиогдсон тус наадмын онцлог байв.

 

Тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд нийт 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэж дөрөв ангилалд өрсөлдлөө. Шүүгчдээр УДЭТ-ын дэд захирал Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Гэгээн Муза академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин Сарантуяа, УДЭТ-ын найруулагч УГЗ Найдандорж, УГЗ, найруулагч Ганхуяг, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Соронзонболд, СТА, зураач Ариунболд, Урлаг судлаач, Профессор Мягмарсүрэн, урлаг судлалын ухааны доктор дэд Профессор Батсайхан, Театр судлаач Нямсүрэн нар ажилласан юм.

 

Мөн “Гэгээн муза” наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоос гадна Герман, Орос, Косово улсаас шүүгчид ажиллах юм байна. Мөн Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас ирсэн уран бүтээлчид оролцлоо.


 

Хөгжимт жүжгийн төрөлд

Шилдэг зохиолчоор МЗЭ-н шагналт зохиолч Сүхдорж Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр

 

Шилдэг найруулагч Саян Жамбалов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл Өнгөрсөн цагийн салхи жүжгээр

 

Шилдэг хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Мөнхболд Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр

 

Шилдэг тайзны зураач ӨМӨЗО-ны Хаан титэм соёл компаний бүтээл Хар торгон хамжаар жүжгээр

 

Шилдэг эрэгтэй гол дүр Ёндонов Буяартов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл Өнгөрсөн цагийн салхи жүжгээр

 

Шилдэг эмэгтэй гол дүр СТА Баясгалан УДЭТ-н бүтээл Чөлөөт хос жүжгээр

 

Хүүхдийн жүжгийн төрөлд

 

Шилдэг тайзны зураач Орхон аймгийн ХДТ-н бүтээл Сарыг нуусан саваагүй бэлтрэг

 

Шилдэг найруулагч УХТ-н бүтээл Арван хоёр сар жүжгээр

 

Шилдэг эрэгтэй гол дүр М.Мөнхбаатар Шилдэг өнгө продакшны бүтээл Алладины шидэт дэнлүү жүжгийн Алладины дүрээр

 

Шилдэг эрэгтэй туслах дүр Жан Сэ Хён Солонгос улсын Мөрөөдлийн байшин театрын бүтээл Дараа жүжгээр

 

Шилдэг эмэгтэй гол дүр Мөнхсайхан Орхон аймгийн ХДТ-н бүтээл Сарыг нуусан саваагүй бэлтрэг

 

Шилдэг эмэгтэй туслах дүр Ганчимэг УХТ-н бүтээл Арван хоёр сар жүжгээр

 

Хүүхэд оролцоотой бүтээл Баянхонгор аймгийн Тэмүүжин театрын Сүүлчийн хичээл жүжиг

 

Нэг хүний жүжгийн төрөл

 

Шилдэг найруулагч Коссова улсын найруулагч Нура Элмазе Амок жүжгээр

 

Шилдэг тайзны зураач Боролдой Black box театрын бүтээл Хүний дуу хоолой, Ялаа жүжгүүдээр

 

Шилдэг эрэгтэй жүжигчин ОХУ-н жүжигчин Николай Горохов Гараа надад өгөөч жүжгээр

 

Шилдэг эмэгтэй жүжигчин Оюунзул Black box театрын бүтээл Хүний дуу хоолой жүжгээр

 

БСШУЯ-ны нэрэмжит Шилдэг залуу уран бүтээлч шагнал Э.Тодгэрэл УДЭТ-ын жүжигчин

 

Шүүгчидийн нэрэмжит шагнал Зураач Энхтуяа Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр

 

Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжиг Гран при шагнал тус тус хүртлээ.

 

П.Наран

Гэрэл зургийг www.MPA.mn                                                                                 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ymar muuhai avsan zuragnuud ve
2015-05-25
Зочин:
avtsaldaagui goyotsgoohiimoo
2015-05-24