Н.Түвшинбаяр эхний тойрогтоо ялагдлаа

Морокко улсын Рабат хотноо жүдо бөхийн шилдэг бөхчүүдийн “World Masters” тэмцээн болж байгаа билээ. Манайхаас өчигдөр эрэгтэйчүүдийн 81, 100, +100, эмэгтэйчүүдийн 70 кг-ын бөхчүүд барилдлаа.
Тэгвэл 100 кг-ын жинд өрсөлдсөн Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Азейрбайжаны бөх Елхан Маммадовтой барилдаж, базари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнийг дуусгалаа.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдаж буй Ц.Наранжаргал ИХ Британийн бөх Салли Конвэйг ялж, хэсгийн аваргын төлөө Колумбын бөх Юри Алвертай барилдахаар болоод байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ