М.Уранцэцэг, Д.Сумъяа нар аваргаллаа
2015-05-25

Дэлхийн шилдэг жүдочдын "World masters" тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг аваргаллаа.

 

Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа тэргүүлсэн юм. Ийнхүү тэрбээр "World masters"-ын хошой аварга болж буй юм.

 

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар нар хүрэл медалийн тавцанд зогслоо.

 

Тамирчдадаа баяр хүргэе.

Гэрэл зургийг "Mongolian judo" хуудаснаас ашиглав.

 

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин