Увс аймагт газар хөдлөлт боллоо

img

Увс аймгийн Давст суманд энэ сарын 24-нд газар хөдлөлт болжээ. Тодруулбал,  тус сумаас зүүн зүгт 32 км-т /У-90/85//000, Ө-50/58//00/ өчигдөр орой 22 цаг, 14 минут, 45 секундэд 4.0 магнутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Увс аймгийн газар хөдлөлт бүртгэх станцийн инженер мэдээллээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлжээ. Энэ сарын 17-нд Увс аймгийн Тариалан суманд 3,7 магнутын хүчтэй газар хөдөлсөн юм.   

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cghnm:
газар хөдлөлт болов ккккк. Өдрийн хооллолт болов
2015-05-25