Электроник хөгжмийн наадам болно

img

Ирэх сарын 12-нд  транс электроник хөгжмийн фестиваль зохиогдох гэж байна.

 

“Монголын транс хөгжмийн фестиваль”-д уг хөгжмийн урсгалыг Монголд хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчид болох дижей Батаа, Чинбаа, Буд, БТБ, Грүби, Баатар, Бонзе нар оролцох аж.

 

“Монголиан бит энтертайнмент”-ийнхан зохион байгуулж буй фестиваль тайз засал, гэрэлтүүлэг болон хөгжмийн дуугаралт нь дэлхийн жишигт нийцсэн “Крокус эвент холл”-д болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ