Ажил хаялт бослого болон үргэлжилж байна
2015-05-25

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд шийдвэр гаргаж, Автобус I, III болон Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгасан. Ингэхдээ тус байгууллагуудыг нэгтгэн "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг байгуулан, ажиллуулсан. Хотын удирдлагууд бол нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний давхацлыг арилгах, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор энэ зохион байгуулалтыг хийсэн. Гэвч анхны зорилго талаар болоод буйг удаа дараагийн үйлдлүүд харуулж байна.

 

Саяхан даа, "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийнхэн ажил хаяж, цалингаа нэмэхийг шаардсан. Энэ шаардлагыг биелүүлж, жолооч, кондукторынхоо үндсэн цалин 25 хувиар нэмж буйгаа тус байгууллагын дарга Ц.Одонтунгалаг ярьсан нь одоо ч хэвлэлийн хуудсанд байна.

 

Харин өнөөдөр үүрийн 06.00 цагаас эхлэн нөгөө л зартай заргачид дахин ажил хаяв. Гэхдээ нэгтгэлийнхэн бүгд биш. Ажилдаа гарахаар ирсэн нэг хэсгийг ажил хаясан нөгөө хэсэг хааж, боож, тэрэгнийх нь өмнө хэвтэж, багахан хэмжээний бослого дэгдээв. Одоо ч энэ байдал үргэлжилж, баазын хаалгыг хааж боосон байдалтай байна.

 

Уг нь зорчигч тээврийн нэгтгэлээс нийслэлийн 25 чиглэлд 305 автобус үйлчилгээнд гардаг. Харин одоо 37 автобус иргэдэд үйлчилж байна. Бараг бүхэлдээ зогсолтын байдалтай байгаа гэсэн үг. Гэвч нийслэлчүүд хохироогүй. Нийслэлийн Тээврийн газраас зохицуулалт хийж, гараагүй автобусных нь оронд хувийн хэвшлийн 12 аж ахуйн нэгж байгууллагын 43 тээврийн хэрэгслийг нөхөн үйлчилгээнд гаргасан байна. Хангалттай үйлчилгээ биш ч хотын тээврийн үйлчилгээ тасалдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Нэг үгээр хэлбэл хувийн хэвшилийнхэн зорчигч тээврийн нэгтгэлийн орон зайг нөхөх бүрэн боломжтой гэсэн үг. Ажил хаяж, төрийн гэсэн сэтэрийн дор олон нийтийн эрх ашгийг үл тоомсорлож байгаа хүмүүсийг явуулж, чаддаг хэсэгт ажлыг нь хариуцуулах арга замыг хайх цаг болжээ.

Shuud.mn
Сонин хачин
sanaa:
Huviinhan yah vedee orlogo gaigui bol ogloo 2 reis hiigeed amarch bgaad oroi gants toirno uldsen reisiig n harihdaa jijig tergeeree antiinaa dohiulchihnaa sariin suuld darga nar n nohon olgovoroo buten awchihna harin ulsiin awtobus yu ch bolson bai bugdiig n hiij bj margaash ajiltai bna ene toriin bodlogiig yu gehuu
2015-05-29
eku:
Ene humuus ulsiin awtobusnii orlogo tsag hiideg ajilchim huwiin awtobusnii tulshee hiigeed oorsniigoo tsalinjuuldag humuustei bitgii holi ene humuus ulsiin ogson ondor tsag orlogiig hiih gej odor shonogui zutgej yawaa humuus bas ingej bolohgui shuu
2015-05-29
zochin:
Ene huuhen 1jild prus 20awsan bol halagdah n todorhoi yum bishuu uul n 600togrog zoruulheer halagddag yumdaa harin ch udaan ajillachihaj nogoo zovloliin gishuun n bh ,
2015-05-29
зочин:
alivaa yumiig jaahan hoer taltai harj bai mongotei hun unen yaridag geed bodchihjee
2015-05-28
Зочин:
Удирдлагын бүтэц нь хэт данхайсан дандаа шахааны бизнес хийдэг нь нууц биш ш дээ. Ажилчдынхаа цалин хөлсийг нэмэхэд яадын, Шууд,мн хэтэрхий нэг талд үйлчилдэг хөөрхий 2 талын тэнцвэртэй мэдээ өгөөч.
2015-05-26
zochin:
Setguulchig ingej hudal yrihaa boliod, erh barigcydiin boov huhuj amidrahaa zogsoo.Tedniig urgelj huurch bga.gar deeree barag 500 хүрэхтэй үгүй авдаг.Ядаж энэ бөглөөнд бүтэн өдөржин хаагаа хийж үзчихээд ингэж худлаа ярьж бай.
2015-05-26
Admin:
Helj bgan tm ih blhos awch bgan baga blod naad humuus chn ingej bga shde ta nar medehgui bj bitgi inge bugdiig n halaad bloh asuudal bish shde jolooch konduktor nariig demjjiin shu
2015-05-26
Ард:
Бүгдийг нь ажилаас нь халаад оронд өөр хүмүүс ажилсан нь дээр бишүү сарын 800,000-1,300,000₮ гэдэг чинь мөнгө ш дээ сардаа 20,000₮ авахаас өөр юмгүй ээжүүдээс дээр юм байж. Ажиллая гэсэн хүмүүс байгаа ш дээ
2015-05-25
2jil konduktor hiisen:
bi 2 jil konduktor hiigeel 20 prius awaal ajilasa garsan hangalttai orlogo oldiimoo
2015-05-25
jolooch:
tsalin heregledegvi l hvmvvs shde uduriin 60-80000tai buudag hvmvvs yugaa nemvvleh geed bgan
2015-05-25
Зочин:
Бослого гэж юу вэ.
2015-05-25
энхтайван:
Автобусны жолооч кондуктор нарын цалинг саяхан 25 нэмсэн гэж байна. Ямар даварсан нөхдүүд вэ? Зорчигч Тээврийн Нэгтгэл д ирэх долоодугаар сараас зорчигчид бэлэн мөнгөөр бус картаар тооцоо хийдэг журамд шилжих гэж байгаа. Бас автобусанд GPS тавьж явсан, зогссон дизел түлшний зарцуулалтыг удирдлагууд нь хянадаг болчихоор жолооч кондуктор нар цалингаас гадуурхи орлого нь байхгүй болж байгаа. Цалингаас гадуур орлого гэдэг нь жолоочийн хувьд дизел түлшнээсээ сааж хулгай хийх, кондукторын хувьд зорчигчдоос голчлон ЕБС-н сурагчдаас билет таслахгүйгээр хурааж авсан мөнгө. Өөрөөр хэлбэл хулгай хийдэг арга нь байхгүй болно.Тэгээд л амь нь тэмцээд ажил хаяж бослого хийгээд байгаа юм.Хулгайч нартай хатуу тэмц!!!
2015-05-25
teneg garuud:
ta nariin orond ajil hiih zunduu olon hun bna chadahgui bol ajilaa tawiad ug l duu
2015-05-25
WTF:
Zuw zuw
2015-05-25
Иргэн:
Босоо Хөх монголтой нэгдээд тэмц???
2015-05-25
иргэн:
Тэр чигээрээ тэмцээд 90оны ардчилалыг эргүүлээд ирээч энд тэнд ганц нэгээрээ жагсаж байхаар бүгдээрэй нийлээд үзэл бодлоо нэгтгээд төр засгийн хахууль авч улс орноо зарж идэж байгаа новшнуудыг бүгдийг нь шалгаж байцаагаад зохих ялыг нь өгөөд ард түмний нүдэнд дээр ялалаахд өгөөч
2015-05-25