Мобиком ”ICT EXPO 2015”-ыг амжилттай зохион байгуулж байна
2015-05-25

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT Expo”нь 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд болж байна. Шилдэг шинэ санаа, гайхалтай төсөөлөл, гайхамшгийн эх ундарга болсон энэхүү арга хэмжээг энэ жил Монгол Улсын харилцаа холбооны салбарын анхдагч бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком корпораци Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зохион байгуулж байна.

 

Энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхсоноор хөгжлийг хурдасгах, бизнесийн харилцаа холбоо, энтертайнмент арга хэмжээг шинэ түвшинд хүргэх, дэлхий нийтийн мэдээлэл технологийн салбарын уран ухаан, бүтээлч сэтгэлгээг бодитоор үзүүлэх Монгол Улсын түүхэн дэх харилцааны холбооны салбарын хамгийн том арга хэмжээний гэрч болж байна.

 

Үзэсгэлэнгийн үеэр уулзалт, хурал, оддын тоглолт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын олон улсад нэр хүндтэй мэргэжилтэн, төлөөлөгчдийг оролцуулсан TEDx яриа, цахим спортын тэмцээн, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлох гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Start-Up Weekend зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудыг багтаажээ.

 

Уг үзэсгэлэнд оролцож буй 60 гаруй байгууллага, компаниуд Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа иргэд, айл өрх, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбооны хэрэглээг илүү хялбар, тааламжтай болгох, мөн бизнесийн холбоо харилцаа, үр дүнг илүү өндөр түвшинд хүргэх мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэн үзүүлж байна. Тухайлбал, Монголд анх удаагаа хамгийн сүүлийн үеийн 4G LTE болон бусад үүрэн холбооны шинэлэг технологийг бодитоор туршиж үзэх боломжтой бөгөөд  4G LTE технологийн хурдыг гал  форше машинтай зүйрлэжээ.

 

Энэ өдрүүдэд аудио дүрслэлийн бүтээгдэхүүн, хувийн хэрэглээний электрон төхөөрөмжүүд, гэр ахуйн бараа, шинэ үеийн цахилгаан холбооны бүтээгдэхүүн, авто машины орчин үеийн цахилгаан хэрэгсэл, дижитал зураглал болон бусад бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан тусгай бүсүүдийг мөн бий болгосон байна.

 

Үзэсгэлэнгийн үеэр цахим спортын тэмцээнийг Core тоглоомын төвд Монголын цахим спорт хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ жил 700 гаруй оролцогч хамрагдаж байгаа бөгөөд аваргаар шалгарсан багууд олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж явах юм байна.

 

Мөн UP Global ТББ-тай хамтран “Start-up Weekend” тэмцээнийг зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь Монголчуудын нэн ялангуяа техник технологийн салбарт ажилладаг хүмүүсийн чөлөөт сэтгэлгээ болон гүйлгээ ухааныг өрсөлдүүлж, тэдэн дундаас дэлхийн тавцанд өрсөлдөхүйц бүтээл гаргахыг хөхүүлэн дэмжихюм. Тэргүүн байранд орсон оролцогчийн Мобиком Корпорацид нэг жилийн турш дадлагажин ажиллах боломжийг олгоно.

 

Энэ үеэр дэлхийн Улаан номонд бүртгэлтэй зөвхөн Монголын говьд амьдардаг 22-хон ширхэг үлдсэн мазаалай баавгайг хайрлан хамгаалахын тулд Мобиком Корпораци “Үндэсний Бахархалт Мазаалай” ТББ-тай хамтран  ажиллаж байгаа аж. Тиймдээ ч энэ удаагийн үзэсгэлэнгийн бэлгэдэл нь мазаалай баавгай бөгөөд хүүхэд залуусыг мазаалай баавгайг аврах аянд уриалан дуудаж, гар зураг болон эссэ, зохион бичлэгийн уралдаан зохион байгуулж байна.  

 

Түүнчлэн Мобиком Корпорацийн Wi-Fi сүлжээ бүхий ухаалаг автобусыг МУБИС-Мишээл Экспо төвийн хооронд зорчуулж, үзэсгэлэнд оролцогчдыг таван өдрийн турш үнэ төлбөргүй тээвэрлэж байгаа юм.

 

Мобиком Корпораци нь “ICT EXPO 2015” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа нь нэр төрийн хэрэг бөгөөд Монгол Улсын Засгийн Газар, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, ОУ-ын Цахилгаан Холбооны Байгууллага болон салбарын бусад хамтран ажиллагсдадаа талархлаа илэрхийлмээр байна.

Shuud.mn
Сонин хачин
UNTEL HEREGLEGCH:
HUGJLUURUU UNEHEER TASARTSAN BAINA LEE. UNITELIIN HESEGT OROH GESEN HAMGAALAGCHID NI ZAGNAAD ORUULAHGUI NEG UMGAR URUU HIITSEN UNEHEER TENEG SANGDSAN UTSAA MOBICOM LUU SHILJUULNE. HEREGLEGCHEE HUNDELJ SURCHAAD BUSINESS HIIMEER. UMNUUS NI BUGS ULAIV
2015-05-25