Ерөнхийлөгч болбол Иракт цохилт өгнө
2015-05-25

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан” намаас нэр дэвшиж, кампанит ажлаа эхлүүлээд буй нэр дэвшигч Хилари Клинтон өчигдөр “CBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Хэрвээ Америкийн ард түмэн надад итгэл хүлээлгэж, дараагийн Ерөнхийлөгчөөр сонговол Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлтэй Ерөнхийлөгч Барак Обамагийн аргаар агаараас цохилт өгч, холбоотон орнуудтай хамтран ажиллах болно. Хэзээ ч явган цэргээ илгээхгүй. Зөвхөн агаараас хэт даврагчидтай дайтаж, Ирак, Сири зэрэг орнуудад дэмжлэг үзүүлэх болно. Хэт даврагчид зэр зэвсгийн хувьд сул дорой байгаа. Гэхдээ басах хэрэггүй. Бид энэ цаг үеийг тааруулж, Иракт цохилт өгөх хэрэгтэй. Одоо цохилт өгч, тэднийг ялахгүй бол Ойрхи Дорнодын хямрал хэдий хугацаанд үргэлжлэхийг тааварлахгүй байна” гэж ярьжээ.

 

Энэхүү ярилцлагын дараа сенатор Жеб Буш үгүйсгэсэн мэдэгдэл хийж “Хилари Клинтон иргэдийг саналыг авч, ялалт байгуулахын тулд башир арга хэрэглэж байна. Ирак бол тусгаар улс. Тусгаар улсын асуудалд хөндлөнгөөс оролцож, гал дээр тос нэмэх нь утгагүй хэрэг. Ирак өөрсдөө зовлонгоосоо салж, аз жаргалд хүрэх ёстой. Харин бид тусламж үзүүлэх хэрэгтэй” хэмээсэн байна. Жеб энэ сарын 2-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо мэдэгдэж, Бүгд Найрамдахчуудаас дэмжлэг хүсээд буй юм.

 

Харин сөрөг хүчин гэгддэг “Бүгд Найрамдах” намаас нэр дэвших сонирхолтой таван нэр дэвшигч Ерөнхийлөгч болбол Ойрхи Дорнодын хямралд хошуу дүрэхгүй, Ирак, Сирийг тайван орхих болно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Америк 10 иргэний таван нь Ерөнхийлөгч Барак Обамагийн Иракт явуулж буй үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцдэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Dima Bilan:
Tsusand durtai lalaryn yanhan be, emegtei hun bj!
2015-05-25