”Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ
2015-05-25

Төрийн өмчит Нийтийн тээврийн компанийн ажилчид ажил хаясан асуудлаар "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн удирдлагууд болон Нийслэлийн холбогдох албаны хүмүүс өнөөдөр Нийслэлийн засаг даргын тамгын газрын А зааланд мэдээлэл хийнэ.

 

Учир нь Зорчигч тээврийн нэгтгэл буюу хуучнаар “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компаниудын ажилчид, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо, Дорнын саруул зам хоршооны ҮЭ-ийн хороонууд нэгдэн өнөөдөр  ажил хаяад байгаа юм.

 

Тэд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, авто тээврийн салбарт дагаж мөрдөж буй тарифын хэлэлцээрийг өөрчлөх ёстой хэмээн үзэж байгаа аж. 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ БОЛ АЖИЛ ХАЯЛТ БИШ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ҮЙМЭЭН САМУУН. АЖИЛД ГАРАХ ГЭСЭН АВТОБУСНЫ ӨМНҮҮР ХЭДЭН АВГАЙ НАР ОРЖ ХЭВТЭЭД БУСДЫНХАА ЭРХ АШГИЙГ ХОХИРООЖ БАЙНА. ЭНЭ АЖИЛ ХАЯЛТЫГ ТООХ ХЭРЭГГҮЙ, ГАДУУР ШУГАМ ХҮНДРЭЭГҮЙ БАЙНА, ТЭД ӨӨРСДӨӨ Л ХОХИРНО.
2015-05-25